Simple past tense He went
Past continuous tense He was going
Past perfect tense He had gone
Past continuous perfect tense He had been going
Эдгээр өнгөрсөн цагууд дотроос энгийн өнгөрсөн цаг нь хамгийн амарханд тооцогддог бол төгс өнгөрсөн цаг болох Past perfect –г бид тэр болгон хэрэглээд байдаггүй. Болоод өнгөрсөн үйл явдлыг энгийн хэд хэдэн богино өгүүлбэрээр Simple past цагаар өгүүлж болдог бол Past perfect цаг дээр хураангуйлаад ганцхан өгүүлбэрээр илэрхийлж болохыг одоо сурцгаая.
Энгийн өнгөрсөн цагаар ямар нэгэн үйл явдал тодорхой газар, тодорхой цаг хугацаанд болж өнгөрснийг өгүүлдэг бол хоорондоо цаг хугацаа буюу үйл явдлаараа холбоотой хоёр үйл явдал дэс дарааллаад болж өнгөрсний түрүүчийнхийг нь төгс өнгөрсөн цагаар илэрхийлдэг.
When Anar arrived at the Onon’s birthday party, Boldoo wasn’t there. He had gone home.
Анарыг Ононгийн төрсөн өдрийн баярт ирэхэд Болдоо байхгүй байлаа. Тэр гэртээ харьсан байв.
Дээрх өгүүлбэрт орсон had gone гэдэг нь төгс өнгөрсөн цаг болох Past perfect дээр байгаа бөгөөд яаж үүссэнийг нь энгийн өнгөрсөн цаг дээр дэс дарааллаар нь авч үзье.
Anar went to the birthday party yesterday. Boldoo went to the party, too. Anar and Boldoo didn’t see each other. Boldoo went at 10 o’clock and Anar arrived at 10.30.
Өчигдөр Анар Ононгийн төрсөн өдөрт очжээ. Тэнд Болдоо бас очжээ. Анар Болдоо хоёр хоёулаа тэнд очсон боловч тэд уулзаагүй өнгөрсөн байна. Болдоо 10 цагт тэндээс гараад явчихсан бол Анар нь 30 минутын дараа тэнд хүрэлцэн иржээ.
Төгс өнгөрсөн цаг нь have үйл үгийн өнгөрсөн хэлбэр had болон үйл үгийн гуравдахь хэлбэр болох Past Participle -ээр илэрдэг.
Past Participle нь үйл үгийн үндэс дээр –ED залгадаг бол дүрмийн бус үйл үгсийг тогтоох хэрэгтэй байдаг. Дүрмийн бус үйл үгтэй хэдэн жишээ авъя.
I ‘d /I had/ seen him. Би түүнийг харсан.
I hadn’t seen him. Би түүнийг хараагүй.
Had you seen him? Та түүнийг харав уу?
Tuul had done her homework before she watched TV.
Туул гэрийн даалгавраа хийгээд зурагт үзсэн.
After we had eaten, we went to class.
Бид юм идээд хичээлдээ орсон.
We had studied the Simple Past before moving onto the Past Perfect. Бид төгс өнгөрсөн цаг сурахаасаа өмнө энгийн өнгөрсөн цаг үзсэн билээ.
Past Perfect дээр байгаа дээрх хэдэн өгүүлбэрийг энгийн өнгөрсөн цагаар хэрхэн илэрхийлж болдогийг авч үзье.
1. First, Tuul did her homework. Then, she watched TV.
2. First, we ate at the café. Then, we went to class.
3. First, we studied the Simple Past. Then, we moved onto the Past Perfect.
“Би цайгаа уугаад хичээлдээ явсан.” гэх өгүүлбэрийг англиар төгс өнгөрсөн цаг дээр хэрэглэхдээ цаг хугацааны уялдааг заасан after “дараа нь”, эсвэл before “өмнө” гэх дайвар үгсийг хэрэглэж болдог.
After I had had my breakfast, I went to school.
Before I went to school, I had had my breakfast.
Before Zoloo got home, Tuya had already cooked dinner.
Золоог гэртээ ирэхэд Туяа аль хэдийн оройн хоолоо хийсэн байлаа.
Төгс өнгөрсөн цагаар илэрхийлсэн дээрх өгүүлбэрийг энгийн өнгөрсөн цагаар яаж хэлж болохыг дараагийн жишээ нь дээр авч үзье.
Before Zoloo got home, Tuya cooked dinner.
Tuya cooked dinner at 5 o’clock and Zoloo got home at 6 o’clock.
Англи хэлний төгс өнгөрсөн цаг дээр before, after -гээс гадна by, by the time, when гэх цаг хугацаа заасан үгсийг хэрэглэдэг.
By 6:00, Zoloo had already gotten home.
6 гэхэд Золоо гэртээ ирчихсэн байлаа.
By the time Zoloo got home, Tuya had already cooked dinner.
Золоог гэртээ ирэх үеэр Туяа хоолоо хийчихсэн байв.
When Zoloo got home, Tuya had cooked dinner.
Золоог гэртээ ирэхэд Туяа оройн хоолоо хийчихсэн байв.
By the end of the 20th century, the world’s population had hit the 6 billion mark.
20-р зууны сүүл гэхэд дэлхийн хүн ам зургаан тэрбум хүрсэн байв.
Англи хэлний төгс өнгөрсөн цаг дээр хэрэглэгддэг already “аль хэдийн”, just “дөнгөж сая” гэх үгсийг өгүүлбэрт had болон Past Participle хоёрын дунд оруулдаг бол үгүйсгэсэн өгүүлбэрт still “одоо хүртэл” гэх үгийг Past Perfect -ын өмнө хэрэглэдэг.
When Professor Dash retired, he had already taught at the University for 35 years.
Профессор Даш тэтгэвэрт гарахдаа их сургуульд 35 жил ажилчихсан байжээ.
Before I moved to
Намайг хот руу нүүж ирэхээс өмнө нөхөр маань Улаанбаатарт байр авчихсан байв.
The bus had already left before we reached the bus stop. Биднийг автобусны буудал дээр ирхэд автобус аль хэдийн хөдөлчихсөн байв.
By the end of the book, I still had not understood what the author’s opinion was. Ном уншиж дуусаад зохиогчийн санаа бодлыг ойлгоогүй л байлаа.
Төгс өнгөрсөн цагийг хөндлөнгийн үгэнд хэрэглэдэг. Англи хэлний үйл үгийг хөндлөнгийн үгэнд хэрэглэхдээ нэг цагаар ухраадаг гэж “Англи хэлний шууд болон хөндлөнгийн үгсийг хэрэглэх нь” хичээл дээрээ бид үзсэн билээ.
“I didn’t see Ann,” John said.
John told me he hadn’t seen Ann.
Аннтай уулзаагүй гэж Жон надад хэлсэн.
I have never been to
Би Англид очиж үзээгүй.
She said that she had never been to England.
Би Англид очиж үзээгүй гэж тэр эмэгтэй хэлэв.
Англи хэлний төгс өнгөрсөн цагийг ямар нэгэн үйл явдалд харамссан тохиолдолд мөн хэрэглэдэг.
I wish I hadn’t gone to the meeting.
Би тэр уулзалтанд очдоггүй байж.
If only my sister hadn’t bought that car.
Эгч маань тэр машиныг авах хэрэггүй байсан юм.
If you had told me, I could have helped.
Хэрэв чи надад хэлсэн бол би чамд туслах байлаа.
If you had left earlier, you might have caught the bus.
Чи жаахан эртхэн гарсан бол автобусаар явах байсан.
Ингээд хичээлийнхээ төгсгөлд төгс өнгөрсөн цаг хэрэглэхдээ ямар алдаа гаргаж болзошгүйг авч үзье.
1. Алдаа: When Bolor saw Navchaa, he noticed that she had a haircut.
Зөв: When Bolor saw Navchaa, he noticed that she had had a haircut.
Болор, Навчааг хараад үсээ тайруулсаныг нь анзаарчээ.
Үйл явдлыг дэс дарааллаар нь авч үзвэл:
Навчаа эхлээд үсээ тайруулжээ. Түүнийг нь Болор сүүлд уулзахдаа анзаарч.
Навчаа, Болортой уулзахаасаа өмнө үсээ тайруулсан нь үнэн тул төгс өнгөрсөн цагийг хэрэглэнэ.
2. Алдаа: Baatar told me he has been to America.
Зөв: Baatar told me he had been to America.
Баатар надад Америкт байсан гэж хэлсэн.
Баатарын “I have been to America.” гэж хэлсэн үгийг хөндлөнгийн үг болгохдоо нэг цагаар ухруулж хэлээгүйгээр алдаа гарчээ.
Ш.Наранчимэг
Жич: Би англи хэлний багш биш ээ. Иймд англи хэлний мэргэжлийн багш нарыг хэл зүйн дүрмийг цаашид үргэлжлүүлэн заагаасай гэж хүсч байна. Өөрийн хобби болох англи хэлний өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үгс болон ойролцоо утгатай үгсийн талаар би үргэлжлүүлэн бичих болно.
No comments:
Post a Comment