Tuesday, December 1, 2009

АНГЛИ ХЭЛНИЙ ОЙРОЛЦОО УТГАТАЙ ҮГСИЙГ ХЭРЭГЛЭХ НЬ -2

Англи хэл эхлэн суралцаж байх үедээ бид ойролцоо утгатай үгсийн ялгааг нэг их анзааралгүй good-well сайн,end-finish дуусах, work-job ажил гэх мэтээр шууд орчуулаад тогтоочихдог.

Амархан юм шиг санагдсан эдгээр ойролцоо утгатай үгс нь хэл зүйн дүрэм болон үгсийн сан маань сайжраад ирэхийн цагт толгой эргүүлсэн нилээд хэцүү асуултын нэг болж хувирдаг. Тухайлбал, I'm well. I'm goodхоёрын ялгааг гаргах шаардлага гарч ирдэг.

Бид өмнөх хичээлүүд дээрээ see-watch-look харах, listen-hear сонсох, do-make хийх, slap-smack алгадах гэсэн ойролцоо утгатай үгсийг хэрэглэж сурсан бол энэ удаад worry- worried -to be worried санаа зовох, shout- yell хашгирах, work-job ажил гэх мэт ойролцоо утгатай үгсийг авч үзье.

Хэн нэгэн хүнд болон ямар нэгэн юманд санаа зовох үед дараах үгсийг хэрэглэдэг.

to worry санаа зовох

to be worried санаа зовох

worried сандарсан

Ямар нэгэн үйл явдалд эсвэл хэн нэгэн хүнд яг одоо, энэ мөчид санаа зовж байгаа бол to be worried -г хэрэглэнэ.

to worry -г байнга санаа зовж байдаг зүйл дээрээ хэрэглэдэг. worried нь to be гүй хэрэглэгдэхээрээ тэмдэг нэр болж сандрах гэсэн утга илэрхийлдэг.

I worry about you.

Би чиний төлөө санаа зовдог.

His worried parents called the police.

Сандарсан эцэг эх нь цагдаа дууджээ.

I'm worried about you.

Би чамд санаа зовж байна.

I'm worried about you because I'm your mother.

Би чиний эх учраас чиний төлөө санаа зовж байна.

to shout- хашгирах

to yell- хашгирах

to shout гэдэг нь дуу ,чимээ шуугиантай холбоотой бол to yell нь хэн нэгэн хүн рүү ууртайгаар зандархад хэрэглэгддэг.

The children are shouting.

Хүүхдүүд хашгирч байна.

Zolboo always yells at somebody.

Золбоо дандаа хэн нэгэн хүн рүү хашгирч ярьдаг.

He gave a shout for help.

Тэр тусламж эрж хашгирав.

Don't yell at me!

Над руу битгий хашгичаад бай!

to be angry- уурлах.

to be upset - уурлах

Sam is angry. Сам ууртай байна.

Tom is upset, too. Том бас ууртай байна.

Ann gets angry easily. Анн маш амархан уурладаг.

Эдгээр өгүүлбэрт орсон to be angry, to be upset, to get angry бүгд уурлах гэдэг үгээр монгол руу орчуулагджээ. to be angry ньсэтгэлийн хүчтэй хөдөлгөөн гаргаж уурлахад хэрэглэгддэг бол to be upset -ийг сэтгэл нь тавгүйтэж, ямар нэгэн юманд дотроо бухимдаж уурлаад байгаа хүн дээр хэрэглэх нь илүү тохиромжтой.

I'm angry.

Миний уур хүрч байна.

I have a bad news which might upset you.

Санаа зовоох муу мэдээтэй.

If you are upset you can talk to me.

Уур чинь хүрээд бухимдаад байгаа бол надтай яриачдээ.

Хэн нэгэн хүнд уурлахад with угтвар хэрэглэгддэг бол амигүй юманд at ордог.

I'm angry with you.

Чамд л уур хүрээд байна.

I'm angry at his joke.

Түүний онигоонд уур хүрээд байна.

Mary is very upset with me right now.

Мэри над руу уурлаад байна.

Хэн нэгэн хүнийг уурлуулсан нөхцөлд make гэдэг үйл үгийг хэрэглэдэг.

You made me angry yesterday.

Чи өчигдөр намайг уурлуулсан шүү.

What's made you angry?

Чи юундаа ингэтлээ уурлав?

work ажил, ажиллах

job ажил

to work энэ үйл үгээр ажил хийж хөдөлмөрлөхийг илэрхийлдэг. Ямар ажил хийж гүйцэтгэтгэхийг job үгээр хэлнэ.

Where do you work?

Та хаана ажилладаг вэ?

David works in a school.

Дэйвид сургуульд ажилладаг.

He hasn't worked for a week.

Тэр ажилд ороод долоо ч хоноогүй байна.

Do not call him at work.

Түүний ажил руу битгий утасд.

Work with me!

Надтай ажиллаарай.

Ironing is hard work.

Индүүдэх нь хүнд ажил юм.

It is hard work.

Энэ бол хүнд ажил.

to work нь мөн машин техник болон цахилгаан хэрэгсэл дээр хэрэглэгддэг.

Don't try to use that computer. It doesn't work. We are waiting for the engineer to fix it.

Тэр компьютерийг битгий хэрэглээрэй. Ажиллахгүй байгаа. Түүнийг засах инженерийг бид хүлээж байна.

Job нь нэр үг учраас ажлын нэр, ажилтны үүрэг хариуцлага болон ямар ажил хийдгийг тодорхойлж өгдөг.

David has now a new job. He is a cook in a small restaurant.

Дэйвид одоо шинэ ажилтай болсон. Тэр нэг жижиг ресторанд тогооч хийдэг.

I have a few jobs to do at home this weekend. I need to fix a broken door, paint my bedroom, and finish my book.

Надад гэртээ хагас бүтэн сайнаар хийх хэд хэдэн ажил байна, тухайлбал, эвдэрсэн хаалгаа засах, унтлагынхаа өрөөг будах, номоо дуусгах гээд.

It was the secretary's job to open the mail.

Нарийн бичгийн даргын ажил нь захидал задлах байлаа.

It is your job to be on time.

Ажилдаа цагтаа ирэх нь таны үүрэг мөн.

It was a costly job.

Энэ нь үнэтэй ажил байлаа.

My job is very interesting.

Миний ажил маш сонирхолтой.

Ижил утгатай өөр өөр үгсийн ялгааг гаргаж сурвал үгсийн сан тань баяжихын зэрэгцээ найрууллага тань сайжирна.

Ш.Наранчимэг

No comments: