Thursday, December 3, 2009

АНГЛИ ХЭЛНИЙ ЗҮЙР ЦЭЦЭН ҮГСЭЭС-2

Англи хэлний өвөрмөц үг хэллэг, зүйр цэцэн үгс тогтоож үгсийн сангаа баяжуулахад тань тус нэмэр болох үүднээс англи монгол хэлэнд утгаараа тохирч байдаг зүйр цэцэн үгсийг үргэлжлүүлэн түүвэрлэв. Англиар зүйр цэцэн үгсийг хэрэглэж сурвал таны яриа илүү сонирхолтой байх болно.

A drop in the bucket.
Далайд дусал нэмэр; дуслыг хураавал далай болно, дуулсныг хураавал эрдэмтэй болно.
үгчилбэл: хувинд нэг дусал.

A bad beginning makes a bad end
Эх нь булингартай бол адаг нь булингартай
үгчилбэл: муу эхлэл нь муу төгсгөлд хүргэдэг.

A bird may be known by its songs.
Тураг шувууг дэвэлтээр нь, туурайт хөлгийг явдлаар нь
үгчилбэл: шувууг дуугаар нь таньж болно.

A fair face may hide a foul heart.
Могойн эрээн гадна хүний эрээн дотроо,гаднаа гяланцаг дотроо паланцаг
үгчилбэл: сайхан зүс царайны цаана муухай зүрх нуугдаж мэднэ.

A friend in need is a friend indeed.
Ядрах цагт нөхрийн чанар танигдана.
A honey tongue, a heart of gall.
Ам нь бал, ачир нь хал; хэлэн дээр чихэр, шилэн дээр хутга
үгчилбэл: бурман хэлтэй, цөсөн зүрхтэй.

A lazy sheep thinks its wool heavy.
Залхуу хүн завагтаа махандаа хүрч чадахгүй
үгчилбэл: залхуу хоньд үс ноос нь хүнд.

A man can die but once.
Нэг үхэхээс хоёр үхэхгүй
үгчилбэл: хүн нэг л удаа үхнэ.

A wolf in sheep's clothing.
Бурхан дүртэй буг
үгчилбэл: хонины арьс нөмөрсөн чоно.

A word spoken is past recalling.
Ам алдвал барьж болохгүй, агт алдвал барьж болно
үгчилбэл: хэлсэн үгийг буцааж болдоггүй.

An evil chance seldom comes alone.
Нэг бүдэрвэл долоо бүдрэнэ
үгчилбэл: зовлон ганцаараа ирэх нь ховор.

All are good lasses but where come the bad wives?
Алаагүй байхад үнэг сайхан, аваагүй байхад авгай сайхан
үгчилбэл: бүх бүсгүйчүүл сайхан байхад хаанаас муу эхнэр гарч ирдэг вэ?

All sugar and honey сайн хүний дүр үзүүлэгч
үгчилбэл: бүхэлдээ чихэр, бал бурам.

Ass in a lion's skin Сүрнээс цаашгүй, хоосон сүр
үгчилбэл: арслангийн арьс нөмөрсөн илжиг.

Better be born lucky than rich.
Царайтай төрснөөс заяатай төрсөн нь дээр
үгчилбэл: хөрөнгөтэй төрснөөс заяатай төрсөн нь дээр.

Better be the head of a dog than the tail of a lion.
Барын сүүл болохоор батганын толгой бол
үгчилбэл: арслангийн сүүл байснаас нохойн толгой байсан дээр.

Bird in the hand is worth two in the bush. Better an egg today than a hen tomorrow.
Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр
үгчилбэл бутанд байгаа хоёр шувуунаас гарт байгаа нэг нь дээр,
маргаашийн тахианаас өнөөдрийн өндөг дээр.

Business before pleasure Цагийн юм цагтаа
үгчилвэл: эхлээд ажлаа хий дараа нь зугаац.

Dog does not eat dog Хар хардаа харшилдаггүй
үгчилвэл: нохой нохойгоо иддэггүй.

Envy shoots at others and wounds herself Муу санаа биеэ отно
үгчилвэл: атаархал нь бусад руу чиглэдэг ч өөрийг нь шархлуулдаг.

Fish begins to stink at the head эх нь булингартай бол адаг нь булингартай
үгчилвэл: загас толгойноосоо өмхийрдөг

Learn wisdom by the follies of others Бусдын алдаан дээр сур
үгчилвэл: бусдын тэнэг алдаанаас суралц

Long absent, soon forgotten хамар даваад л мартчихна
үгчилвэл: удаан хугацаагаар алга болвол хурдан мартагдана.

Since Adam was a boy.
Эрт урьдын цагт Сүмбэр уулыг дов байхад Сүн далайг шалбааг байхад
үгчилбэл: Адамыг хүүхэд байх цагаас.

The cobbler's wife is the worst shod Усчны морь усгүй
үгчилбэл: гуталчны эхнэр хамгийн муу гуталтай.

The dogs bark, but the caravan goes on Нохойн хуцал хүнд хамаагүй, хүний хэлэх хүнд хамаагүй
үгчилвэл: нохой хуцавч жин цаашаа явна.

The leopard cannot change its spots Сурсан юмыг сураар боож болохгүй
үгчилвэл: ирвэс толбоо өөрчилж чадахгүй.

The moon does not heed the barking of dogs. Оготны дуу тэнгэрт хүрэхгүй; амандаа орсныг ярьж л байг
үгчилвэл: нохой хуцахыг сар анхаарахгүй.

The more haste, the less speed Бушуу тулай борвиндоо баастай, яарвал даарна
үгчилбэл: яарах тутам хурд нь саарна

The scalded dog fears cold water Сүүнд халсан хүн тараг үлээж уудаг
үгчилвэл: түлэгдсэн нохой хүйтэн уснаас ч айдаг.

To build a fire under oneself.
Өөртөө зовлон хураах
үгчилбэл: өөрийнхөө дор гал тавих.

To be born with a silver spoon in one's mouth заяа сайтай хүн
үгчилбэл: амандаа мөнгөн халбагтай төрөх

To come out dry Биендээ хир халдаахгүй өнгөрөөх
үгчилбэл: (уснаас) хуурай гарч ирэх.

To come out with clean hands Гэмгүй үлдэх
үгчилбэл: ямар нэгэн юмнаас цэвэрхэн гартай гарч ирэх.

To kill two birds with one stone.
Нэг сумаар хоёр туулай буудах
үгчилбэл: нэг чулуугаар хоёр шувуу алах.

You can take a horse to the water but you cannot make him drink Дургүйд хүчгүй
үгчилбэл: морийг ус руу авчирч болох авч хүчээр ус уулгаж дийлэхгүй.

Ш. Наранчимэг

No comments: