Tuesday, December 1, 2009

АНГЛИ ХЭЛНИЙ ОДОО ҮРГЭЛЖИЛЖ БУЙ ЦАГ БУЮУ PRESENT CONTINUOUS TENSE

Англи хэлний одоо үргэлжилж буй цагийг Present Continuous tense буюу Present Progressive tense гэж нэрлэдэг. Энэ удаад тус цагийг хэрхэн хэрэглэх буюу энгийн одоо цагтай харьцуулан авч үзье.

Одоо үргэлжилж буй цаг нь:

1. Түүр зуурын хэсэгхэн хугацаанд одоо болж байгаа зүйлийг заадаг.

She is listening to the music. Тэр хөгжим сонсч байна.

Hurry up! The bus is coming.

Хурдлаарай! Автобус ирж байна.

I am not working now. I’m on holiday.

Би одоо ажиллаагүй байгаа. Амарч байна.

2. Удаан хугацаагаар үргэлжилж буй үйл явдлыг илэрхийлэхэд мөн тус цагийг хэрэглэдэг.

I’m learning to drive.

Би машин барьж сурч байгаа.

Now we are working on the special project. Бид одоо чухал төсөл дээр ажиллаж байна.

Saraa is studying to become a doctor. Сараа эмч болохоор сурч байгаа.

I’m not reading any books right now. Одоохондоо би ном уншаагүй байна.

Англи хэлний now гэдэг үг нь энэ агшинд, яг одоо гэх утгаасаа гадна урт удаан, хэсэг хугацааг зааж, тухайлбал, today-өнөөдөртөө, this week- энэ долоо хоногтоо, this year- энэ жилдээ, this centure- энэ зуунд гэх мэт хугацаа заасан дайвар үгстэй Continuous цаг дээр хэрэглэгддэг.

3. Одоо үргэлжилж буй цаг нь ойрын ирээдүйг заадаг.

Урьдаас төлөвлөж, хэлэлцсэн үйл явдлыг одоо үргэлжилсэн буй цагаар илэрхийлэхдээ:

tomorrow- маргааш, tonight- өнөө орой, on Sunday- бүтэн сайнд гэх мэт цаг хугацаа заасан дайвар үгс хэрэглэдэг.

I’m leaving tomorrow. Би маргааш явна.

When are you starting your new job? Шинэ ажилдаа хэзээ орох гэж байна вэ?

He is taking his exam on Friday. Тэр тавдахь өдөр шалгалтаа өгнө.

Isn’t he coming with us tonight? Тэр өнөө орой бидэнтэй хамт явахгүй юм уу?

I’m meeting my friends after work. Ажлаа тараад би найз нартайгаа уулзана.

4. Ойрын ирээдүйг хавсарсан нийлмэл өгүүлбэрээр заахдаа одоо үргэлжилж буй цагийг хэрэглэдэг. Нөхцөл буюу цаг заасан гишүүн өгүүлбэрийн үйл үг одоо үргэлжилж буй цагаар илэрдэг.

If I am sleeping when Tuya comes, wake me up, please. Унтаж байхад минь Туяа ирвэл намайг сэрээчихээрэй.

5. Энгийн одоо цаг дээр хэрэглэгддэг always, constantly- дандаа гэсэн утгатай дайвар үгс нь одоо үргэлжилж буй цаг дээр ихэвчлэн хүмүүсийн дургүй хүргэсэн зүйлийг илэрхийлдэгээрээ онцлогтой.

He is constantly talking. I wish he would shut up.

Тэр дандаа чалчиж байх юм. Дуугүй болоод өгдөг ч болоосой.

I don’t like them because they are always complaining about their health problem.

Тэд үргэлж өвчин ярьж байдаг болохоор би тэдэнд дургүй.

My little sister is always crying.

Дүү маань дандаа л уйлж байх юм.

Tuguldur is always asking me stupid questions.

Төгөлдөр дандаа тэнэг юм надаас асууж байдаг.

Одоо үргэлжилж буй цаг болон энгийн одоо цагийн ялгаа.

1. Энгийн одоо цаг нь байнга давтагдаж байдаг зүйл илэрхийлдэг бол одоо үргэлжилж буй цаг нь яг энэ мөчид болж байгаа зүйлийг заадаг.

Do you often play tennis? Чи байнга теннис тоглодог уу?

They are playing tennis. Тэд теннис тоглож байна.

2. Энгийн одоо цаг дээр үйл үг үндсэн хэлбэрээрээ ордог бол одоо үргэлжилж буй цаг нь to be+ үйл үг+ing хэлбэрээр үүсдэг.

What do you do? Чи юу хийдэг вэ?

What are you doing? Чи юу хийж байна вэ?

I do my homework. Би гэрийн даалгавраа хийдэг.

I am doing my homework. Би гэрийн даалгавраа хийж байна.

3. Энгийн одоо цаг нь sometimes заримдаа, constantly үргэлж, never хэзээ ч –гүй, always дандаа гэх мэт дайвар үгстэй хэрэглэгддэг бол одоо үргэлжилж буй цаг нь now –одоо, at this moment -энэ агшинд /үед/, nowadays -өнөө цагт,tomorrow -маргааш, next week -дараа долоо хоногт, next year -дараа жил, in October -10-р сард гэх мэт ирээдүй цаг заасан дайвар үгстэй хэрэглэгддэг.

I don’t play football every Sunday.

Би бүтэн сайн өдөр бүр хөл бөмбөг тоглодоггүй.

I’m not playing football now.

Би одоо хөл бөмбөг тоглоогүй байна.

She reads every book ever written about Marilyn Monroe.

Тэр Мэрилин Монрогийн тухай гарсан бүх номыг уншдаг.

She is reading a book on Mongolia.

Тэр Монголын тухай ном уншиж байна.

He is not going to school tomorrow.

Тэр маргааш сургуульдаа явахгүй.

He is getting married this month.

Тэр дараа сард гэрлэх гэж байна.

I’m having my first driving lesson this week.

Жолооныхоо анхны хичээлийг энэ долоо хоногт хийх гэж байна.

4. Энгийн одоо цагаар үйл явдлыг илэрхийлдэг бол одоо үргэлжилж буй цагаар үйл хэргийн явцыг тодорхойлдог.

I work as a teacher.

Би багшилдаг.

I’m teaching now.

Би хичээл зааж байна.

Stop talking! Why don’t you listen?

Яриагаа зогсоо! Яагаад сонсохгүй байгаа юм бэ?

She is listening to her new CD.

Тэр шинэ хөгжимөө сонсч байна.

5. Энгийн одоо цаг нь тогтмол үйл явдал дээр хэрэглэгддэг бол Continuous цаг нь түр зуурын үйл явдлыг заадаг.

It rains there every day. Тэнд өдөр бүр бороо ордог.

It is raining. Бороо орж байна.

Хоёр үйл явдал нэгэн зэрэг болж байгаа нөхцөлд энгийн одоо цаг буюу одоо үргэлжилж буй цагийн аль алийг нь хэрэглэж болно. Чи түүний юу хэлж байгааг сонсч байна уу? гэхийг англиар:

Do you hear what he says?

Do you hear what he’s saying? Are you listening what he’s saying?

Эхний өгүүлбэрт орсон үйл үгс нь энгийн одоо цагaар илэрч байхад дараагийн өгүүлбэрт хоёр цаг хоёулаа оржээ. Харин сүүлийн өгүүлбэрийн хоёр үйл үг хоёулаа одоо үргэлжилж буй цагаар илэрч байна.

How are you feeling? = How do you feel? Бие чинь яаж байна?

Дээрх хоёр өгүүлбэрт орсон үйл үг нь нэг утга илэрхийлжээ. Гэтэл англи хэлний think, have, see гэх мэт үйл үгс өөр өөр цаг дээр ямар утга илэрхийлдэгийг авч үзье.

I think you made a mistake.

Миний бодлоор чи алдаа хийжээ.

I’m thinking about my daughter.

Би охиноо санаж байна.

I have a car. Би машинтай.

I am having my lunch now. Би үдийн хоолоо идэж байна.

I’m seeing my friend tomorrow. Би маргааш найзтайгаа уулзана.

I see what you mean. Таны санааг ойлголоо.

Англи хэлний зарим үйл үг Continuous цаг хэрэглэдэггүй.

1. сэтгэлийн хөдөлгөөн заасан үйл үгс:

to desire эрмэлзэх to envy атаархах

to hate үзэн ядах to fear айх

to love хайрлах to like таалагдах

to satisfy сэтгэл ханах to need хэрэгтэй байх

to want хүсэх to wish ерөөх, хүсэх

I wish you happiness. Танд аз жаргалыг хүсэе!

I need some help. Надад тусламж хэрэгтэй байна.

Do you understand what I’m saying? Миний юу хэлж байгааг ойлгож байна уу?

She loves chocolate ice cream. Тэр шоколадтай зайрмагт дуртай.

2. мэдрэхүй заасан үгс:

to hear сонсох to smell үнэртэх

to see харах to taste амтлах

3.санаа бодол илэрхийлэх үгс:

to agree зөвшөөрөх to recognize таних

to believe итгэх to remember санах

to deny үгүйгэх to respect хүндэтгэх

to doubt эргэлзэх to understand ойлгох

to forget мартах to know мэдэх

Ингээд төгсгөлд нь одоо үргэлжилж буй цаг хэрэглэхдээ ямар алдаа гаргаж болзошгүйг хэдэн жишээгээр авч үзье.

1. АЛДАА: They still waiting for you.

Зөв: They are still waiting for you.

Тэд өдий хүртэл чамайг хүлээгээд байж байна.

Эхний өгүүлбэрт to be орхигдож алдаа гарчээ.

2.АЛДАА: They are still waiting you.

Зөв: They are still waiting for you.

Энэ өгүүлбэрийн алдаа for угтвар үг орхигдсонд оршино.

3.АЛДАА: Do they still waiting for you?

Зөв: Are they still waiting for you?

Асуух өгүүлбэрт энгийн одоо цагийн Do –г хэрэглэснээр алдаа гарчээ.

4. АЛДАА: Where they are waiting for you?

Зөв: Where are they waiting for you?:

Тэд чамайг хаана хүлээж байгаа вэ?

Асуух өгүүлбэрт төлөөний үг to be–гийн ард ордог.

No comments: