Tuesday, December 1, 2009

АНГЛИ ХЭЛНИЙ ДУУДЛАГАА САЙЖРУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛ

Хэдийгээр энэ хорвоогийн бүх хүмүүсийн ярих, сонсох эрхтэн нь адил боловч нэг ижил авиаг улс үндэстнүүд өөр өөрийн авиа зүйн онцлогоороо янз бүрээр дуудаж хэлдэг.

Иймд англиар зөв ярьж өөрийгөө бусдад ойлгуулахын тулд

хамгийн түрүүнд анхаарах зүйл маань англи хэлний авиа зүй юм.

Англи үгсийг зөв хэлж, дуудлагаа сайжруулахын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

1. Галиг

Англи хэл нь 24 үсэгтэй боловч 48 авиатай. Авиа бүр нь өөрийн гэсэн галигтай.

Галиг гэдэг нь авиаг тэмдэглэдэг тусгай дүрс тэмдэг юм. Англи хэлэнд үгс бичсэнээрээ дуудагдахгүй учир галиг мэдэх нь чухал ач холбогдолтой.

Үүний тулд англи хэлний цагаан толгойн галиг дүрслэлийн тэмдэгүүдийг юуны өмнө нүдэлж тогтоож авах хэрэгтэй. Эдгээр дүрс тэмдгүүдийг толь бичгүүдийн эхний хуудсанд хавсаргасан байдаг. Жишээ нь: эгшгийн ард орсон хоёр цэг нь [ : ] тус авиаг уртаар дууд гэсэн утгатай.

full [ ful ] - fool [ fu:l] дүүрэн- мангар
live [ liv ] - leave [ li:v] амьдрах- орхих

The moon is at the full. Арван тавны сар гарчээ.

I’m full. Би цатгалан байна.

Дээрхи хоёр өгүүлбэрт орсон full гэх үгийг уртаар хэлбэл мангар, тэнэг гэсэн утгатай үг шиг сонсогдох болно. Дараагийн эгнээнд байгаа хоёр үгийг зөв хэлэхгүй бол таныг ямар нэгэн юм орхих гээд байна уу аль эсвэл амьдрах тухай ярих гээд байна уу гэдгийг ойлгоход бэрх байх болно. Иймд аливаа үгийн галигийг сурсныхаа дараа тэрхүү үгийг зөв хэлж сурах хэрэгтэй.

2. Үгийн өргөлтөнд анхаарах.

Гадаад хэл сурч буй хүн галиг сураад дараа нь үгийн өргөлтийг зөв хэрэглэж сурах ёстой. Та англиар ярихдаа дүрмийн алдаа хийдэггүй боловч үгээ буруу хэлж заншсан бол таны яриаг ойлгоход хэцүү байж болох юм. Та англиар зөв ярьж суръя гэвэл юуны өмнө толь бичгээ нээж хэлэх гэсэн үгийнхээ өргөлтийг хаана байгааг хамгийн түрүүнд олж мэдэх хэрэгтэй.

Үгийн өргөлт гэж юу байдаг юм бэ? гэдгийг бид орос хэл сурч байхдаа анх мэдэж авсан билээ. Харин одоо англи хэл сурч байх үедээ орос толь бичиг хэрэглэж байсан шигээ англи хэлний толь бичигтэй харьцаж болохгүй. Орос толь бичигт орос үгийн өргөлтийг өргөлттэй үе дээр нь (') таслал тавьж тэмдэглэдэг бол англи хэлний өргөлтийг үгийн өргөлттэй үеийн өмнө тавьсан байдгаараа ялгаатай байдаг. Тухайлбал, орос хэлний фото'граф гэдэг үгийн өргөлт 2дахь үе дээрээ байна гэдгийг таслал харуулж байна. Тус үг нь англи хэлэнд 'photograph гэж бичигддэг бөгөөд өргөлт нь эхний үе дээрээ байгааг үгийн өмнөх таслал харуулж байна. Орос хэлэнд тус үгийг хоёрдахь О дээр өргөлттэйгээр хэлдэг юмаа гээд англиар ярихдаа орос аялгуугаар яриад байж болохгүйнээ.

Таны сайн мэдэх англи хэлний "аймаар" гэсэн утгатай үгсийг авч үзье.

‘horrible

ho’rrific

Эхний үгэн дээр өргөлт нь “О” дээр байна, харин дараах үгийн өргөлт “I” дээр байгааг анхаарна уу. Хэрэв та horrific үгийг эхний үг хэлсэн шигээ О дээр өргөлттэйгээр хэлвэл таныг "ямар муухай дуудлагатай хүн бэ" гэж бодож магадгүй.

Гурван үетэй believe /be’lieve/ гэдэг үгийн өргөлт хоёрдахь үе дээр бууж байна. Эхний үе дээр нь өргөлт тавиад 'believe гэж хэлбэл таныг be leave гэх хоёр үг хэлэв үү гэж бодоод ойлгохгүй байх болов уу.

Хэлэх үгнийхээ өргөлтийг мэдэж аваад тус үгийг дахин дахин давтаж хэлэх нь чухал байдаг. Өөрөө өөртөө хэлж чихэндээ хоногшуулсныхаа дараа англи хэлнийхээ багшаар дахин хэлүүлж сайн сонс. Дараа нь радио, телевизээр ярьж байгаа хүмүүсийн үг ярианаас сурсан үгээ ялгаж, сонсч чадаж байгаа бол тус үгийг хэл яриандаа хэрэглэх цаг нь болсон байна гэж бодож болно.

3. Монгол хэлэнд байхгүй авиаг зөв дуудах.

Ямар нэгэн үгийн өргөлтийг мэдэж аваад, хүний хэлэхийг хэд дахин сонсоод, өөрөө дууриагаад хэлэх гэтэл арай л өөрөөр дуудагдаад байх шиг санагдах явдал гардаг нь нууц биш юм аа.

Монгол хэлэнд П, Ф авиа байдаггүй учир эдгээр авиануудыг хооронд нь хутгах буюу монгол хэлний "б" авиагаар төлөөлж хэлэх явдал цөөнгүй гардаг. Ийм алдаа гаргахгүйн тулд эдгээр авиа орсон үгсийг хос хосоор нь хэлж сурвал зөв дуудахад хэрэгтэй байдаг. Жиээлбэл:

pair – bear хос –баавгай

pie - buy жигнэмэг - худалдаж авах

pond - bond цөөрөм - үнэт цаас

bond - fond үнэт цаас – хайртай

fond - pond хайртай - цөөрөм

coffee- copy кофе- хуулбар

PAIR гэx гээд BEAR гэж хэлээд баавгай болговол хэн дуртай байх вэ.

4. Өгүүлбэрийн өргөлтийг зөв тавих.

Үг бүр өөрийн өргөлттэй байдгийн адил өгүүлбэр бүрт өргөлттэйгээр хэлэх үг байдаг.

Өгүүлбэрт мэдээллийг агуулж байдаг үгсийг өргөлттэйгээр хэлдэг. Тэдгээр үгсийг бусдаас ялгаруулж чанга тодоор хэлнэ, тухайлбал, “Би чамд хайртай” гэх гуравхан үгтэй өгүүлбэрийг англиар хэрхэн хэлдэгийг авч үзье.

I love you.

I love you.

I love you.

Дээрхи гурван өгүүлбэрт бүгдэд нь хайртай гэдгээ хэлж байгаач хайраа яаж илэрхийлж байгааг өргөлттэй үгнээс мэдэрч болно. Эхний өгүүлбэрт love дээр өргөлт байна. Тус үгийг өргөлттэй хэлснээр зүгээр нэг таалагдаад байгаа биш харин хайртай болсноо хэлж байна. 2дахь өгүүлбэрт “би” гэдэг үгэн дээр өргөлт авчээ. Ингэснээр хэн нэгэн хүн биш харин би л чамд хайртай болж гэдгээ хэлээд байна. Сүүлийн өгүүлбэрт чамд л хайртай болохоос биш өөр хэн нэгэнд биш гэсэн санааг илэрхийлж байна.

Үг болон өгүүлбэрийн өргөлт ямар чухал үүрэгтэй байдгийг дараах жишээг орчуулаад уншаад үзээрэй.

An English teacher wrote these words on the blackboard: ”woman without her man is nothing”. The teacher then asked the students to punctuate and read.

The male students wrote: “Woman, without her man, is nothing.”

The female students wrote: “Woman! Without her, man is nothing.”

Англи хэл амжилттай сурах нь таны хичээл зүтгэл болон байнгын хүчин чармайлтаас шалтгаална.

Ш.Наранчимэг

АНГЛИ ХЭЛНИЙ ЭНГИЙН ӨНГӨРСӨН ЦАГ БУЮУ THE PAST SIMPLE TENSE


 Нэгэнт та гадаад хэл суръя гэж шийдсэн бол сурсан зүйлээ хэрэглэхийг хүснэ. Хэрэглэх гэдэг нь тэр хэлээрээ ярих, бичих, унших бөгөөд бусадтай харьцахыг хэлдэг. Хэдэн үг цээжлээд тэднийгээ хооронд нь зөв холбохын тулд танд хэлзүйн дүрэм зайлшгүй хэрэг болно. Бид өмнө нь англи хэлний энгийн одоо цагийн тухай ярьсан бол энэ удаад энгийн өнгөрсөн цагийн тухай товч авч үзье.   
Англи хэлний энгийн өнгөрсөн цаг нь ямар нэгэн үйл явдал болж өнгөрсөнийг илэрхийлдэг бөгөөд монгол хэлний үйлт нэрийн –сан, -сэн, -сон,-сөн буюу –жээ, -чээ нөхцөлөөр илэрдэг. Ямар нэгэн үйл явдал тодорхой газар, тодорхой цаг хугацаанд болж өнгөрсөнийг энэ цагаар илэрхийлдэг. Цаг хугацааны хувьд үйл явдал нь маш богино агшинд буюу урт удаан хугацаагаар үргэлжилсэн байж болно.

We began the experiment three days ago.
Энэхүү туршилтыг бид гурван өдрийн өмнө эхэлсэн.

We didn’t see him yesterday. Өчигдөр бид түүнтэй уулзаагүй.

Their car exploded at 9:30am yesterday. Өчигдөр өглөө ёс гучид тэдний машин дэлбэрсэн.

Dinosaurs lived millions years ago.
Динозаврууд сая сая жилийн өмнө амьдарч байжээ.
Энгийн өнгөрсөн цагт аливаа үйл явдал хэдий хугацааганд үргэлжилсэн нь хамаагүй бөгөөд харин үйл явдал төгссөн эсэх нь чухал байдаг. Тухайлбал, дээрхи өгүүлбэрүүдэд хэдхэн секундэнд дэлбэрсэн машины тухай ч, хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан амьтаны тухай ч энэ цагаар илэрхийлж болдог байна.
Иймд энгийн өнгөрсөн цагаар:
1. үйл явдал болж өнгөрснийг илэрхийлнэ.

I saw a movie yesterday. Өчигдөр би кино үзсэн.
Did you have dinner last night? Өчигдөр оройн хоолоо идсэн үү?  
She washed her car. Тэр машинаа угаасан.
Were you angry? Чи ууртай байсан уу?
He played the violin. Тэр хийл хөгжмөөр тоглосон.  
2. болж өнгөрсөн үйл явдлын цаг хугацааг тодорхойлдог.

Ann studied Mongolian for five months. Анн таван сарын турш монгол хэл сурсан.  
They sat at the beach all day. Тэд өдөржингөө далайн эрэг дээр байсан.  
We talked on the phone for thirty minutes. Бид хагас цагийн турш утсаар ярьсан.

A: How long did you wait for them?
B: I waited for one hour.
 А. Та тэднийг хэр удаан хүлээсэн бэ?
Б. Би нэг цаг хүлээсэн.
3. үйл явдал хаана болж өнгөрснийг хэлж өгдөг.
I lived in England for two years. Би Англид хоёр жилийн турш амьдарсан.
Last year, they traveled to Japan. Тэд өнгөрсөн жил Япон руу жуулчлаад ирсэн.
I was at work yesterday. Би өчигдөр ажил дээрээ байсан.

4. ямар ямар үйл явдал болоод өнгөрснийг дэс дарааллаар нь харуулдаг.

John arrived from the airport at 8:30, checked into the hotel at 9:00, and met the others at 10:00. Жон онгоцны буудлаас 8:30 ирээд, 9 цагт зочид буудалд бүртгүүлээд, 10 цагт бусадтайгаа уулзжээ.
Did you add some flour, pour the milk, and then add the eggs? Чи жаахан гурил нэмээд дээрээс нь сүү хийгээд дараа нь өндөгнүүдээ хийсэн үү?
I finished my work, walked to the park, found a nice place and sat down on a stone seat. Би ажлаа тараад парк руу алхаж очоод, тэнд амрах аятайхан газар олж чулуун сандал дээр сууж амарсан.
The door opened and James Bond entered. He took off his coat, which was very wet, and ordered a drink at the bar. Хаалга онгойход Жэймс Бонд орж ирэв. Нэвт норсон пальтогоо тэр тайлаад баарнаас уух юм захиалав.

Англи хэлний үйл үгс энгийн өнгөрсөн цаг дээр дүрмийн ба дүрмийн бус гэж хоёр хуваагддаг. Дүрмийн үйл үгс үйл үгийн үндсэн дээр -ED нэмж үүсдэг, жишээлбэл:open- opened, close- closed, like- liked.
Гэтэл англи хэлэнд дүрмийн бус үйл үг гэж 250 гаруй үгс байдгаас ердөө 20% нь түгээмэл хэрэглэгддэг бөгөөд тэдгээр 50 гаруй үгс нь өдөр тутмын ярианы хэлэнд байнга хэрэглэгдэдгээрээ онцлогтой.
Англи хэлний толь бичиг бүрт дүрмийн бус үгсийг хүснэгтээр хавсаргадаг. Дүрмийн бус үгсийг тогтоох дараах хялбар арга байдаг.
Эхний ээлжинд хэлбэр нь өөрчлөгддөггүй хэсэг үйл үгсийг тогтоох:
1.cut -cut- cut зүсэх
cost -cost- cost үнэлэх
let -let- let зөвшөөрөх
shut – shut- shut хаах
put –put- put тавих
2. send – sent- sent илгээх
lend- lent- lent зээл өгөх
spend – spent- spent зарцуулах
3. lead –led- led тэргүүлэх
feed –fed- fed тэжээх
bleed –bled- bled цус алдах
4. know –knew- known мэдэх
grow -  grew- grown өсөх
blow –blew- blown үлээх
throw –threw- thrown шидэх
5. sing –sang- sung дуулах
ring –rang- rung хонх дуугарах
drink – drank- drunk уух
begin –began- begun эхлэх
6. feel –felt- felt мэдрэх
sleep –slept- slept унтах
keep –kept- kept хадгалах
sweep –swept- swept шүүрдэх
7. say –said- said хэлэх
pay –paid- paid төлөх
lay –laid- laid хэвтээгээр тавих
8. bear –bore- born төрөх
tear –tore- torn урах
wear –wore-worn өмсөх
9.buy –bouhgt- bought худалдаж авах
bring –brought- brought авчирах
think –thought- thought бодох
teach –taught- taught заах
10. do –did- done хийх
go- went- gone явах
see –saw- seen харах
be –is- was- been байх

Энэ мэтчилэн дүрмийн бус үйл үгсийг арван хэсэгт хувааж өдөр бүр нэг нэг үйл үгээр нэмж тогтоогоод байвал таны үгсийн сан хурдан сайжирхаас гадна хэл зүйн мэдлэгт тань хувь нэмэр болно.
Энгийн одоо цагийн асуух өгүүлбэрийн эхэнд DO гэж ордог бол өнгөрсөн цаг дээр тэр нь DID болж хувирдаг.
Where do you study? Та хаана сурдаг вэ?
Where did you study? Та хаана сурдаг байсан бэ?
Do you live here? Та энд амьдардаг уу?  
Did you live there? Та тэнд амьдардаг байсан уу?

Энгийн өнгөрсөн цагийн DID нь энгийн одоо цагийн DO шиг DOES болж хувирдаггүй.
Үгүйсгэсэн хэлбэр нь didn’t.
I didn’t like him before. Би түүнд дургүй байсан.
I didn’t know that you live there. Тэнд амьдардагийг чинь би мэдээгүй.  

Дахин давтагдахгүй түүх болоод өнгөрсөн үйл явдлыг энгийн өнгөрсөн цагаар илэрхийлэхдээ хавсарсан нийлбэр өгүүлбэр хэрэглэдэг. Англи хэлний who, what, that, whose, which гэх мэт асуух үгс нь хавсарсан нийлмэл өгүүлбэрт холбоос үг болж ордог.
Did you play a musical instrument when you were a kid? Та хүүхэд байхдаа ямар нэгэн хөгжмөөр тоглодог байсан бэ?

We knew who was there. Тэнд хэн байсныг бид мэдэж байсан.

I lived in that house when I was young. Би бага байхдаа тэр байшинд амьдардаг байсан.
Хавсарсан нийлмэл өгүүлбэр зохиохдоо холбоос үгийг хаана хэрэглэх талаар анхаарах зүйл байдаг, тухайлбал:
When I paid her one dollar, she answered my question.
She answered my question when I paid her one dollar.
Түүнд нэг доллар төлсний дараа тэр миний асуултанд хариулав.

Дээрх хоёр өгүүлбэр нь нэг л утга илэрхийлж байна, тухайлбал: эмэгтэйд нэг доллар төлсний дараа  тэр эмэгтэй асуултанд нь хариулжээ.
Доорхи хоёр жишээн дээр гишүүн өгүүлбэрийн утга дээрхээс өөр утга агуулж байгааг анхаарна уу.
I paid her one dollar when she answered my questions.
When she answered my question, I paid her one dollar.
Миний асуултанд хариулсаных нь дараа би түүнд нэг доллар төлсөн.
Эхний хоёр өгүүлбэрт мөнгө төлснийх нь дараа эмэгтэй асуултанд нь хариулсан бол дараагийн хоёрт мөнгө төлөхөөс нь өмнө тэр эмэгтэй асуултанд нь хариулжээ.
Иймд хавсарсан нийлмэл өгүүлбэрийн гишүүн өгүүлбэр өгүүлбэрийн эхэнд болон төгсгөлд байх нь чухал биш харин холбоос үг хаана орсноор өгүүлбэрийн утга өөрчлөгддөг.

Хүн гүйж сурахын тулд эхлээд явж сурах хэрэгтэйн адил гадаад хэлээр зөв ярихын тулд юуны өмнө хоёр үгийг хооронд нь зөв холбож сурах хэрэгтэй байдаг. Үгсийг зөв холбож сурахын тулд хэл зүйн дүрмийг ойлгож мэдсэн байх ёстой. Гэтэл хүмүүс хэл зүйн дүрэм үзээд эхлэхдээ амархан шантарч мохдог. Хэл зүйн дүрмийг бага багаар системтэй үзэж ард нь гарч чадвал та амжилтанд хүрнэ.

Ш.Наранчимэг

Wednesday, September 16, 2009

LESSON THREE

LESSON THREE

Сайн байцгаана уу? Єнєєдрийн хичээлээр бид хvмvvсийн хувцас гадна тєрхийг давтахаас гадна хvмvvсийн зан тєрхийн талаар ярилцах болно. Энэ нь бид зєндєє их шинэ vгс сурна гэсэн vг. Иймд би та нараас шинэ vгсээ сайн цээжлээрээ гэж хvсэж байна. Мєн бид look like/ be like гэсэн хэллэгvvдийг хэрэглэж сурна.


Look like нь хэн нэгэнтээ эсвэл ямар нэгэн юмтай гадаад vзэмж, тєрхєєрєє ижил харагдахийг хэлнэ.
Be like нь тухайн хvн эсвэл юмс vзэгдлийн дотоод чанар, тєрх, ааш, маяг, зан чанар нь ижил байхыг хэлнэ.

Example:
It looks like a ball- Энэ бємбєг шиг харагдаж байна.
She doesn't look like her brother at all - Тэр эмэгтэй ахтайгаа огт адилгvй.

It's like water, very flexible- Энэ устай адил уян хатан.
I am like my mother, too naive - Би ээжтэйгээ адил хэтэрхий гэнэн.

LESSON TWO

LESSON TWO

Сайн байцгаана уу? Бид єнєєдєр ємнєх хичээлээр vзсэн Simple Past цагаа давтахаас гадна "to be" -ийн єнгєрсєн цагийг шинээр vзэх болно. Мєн тvvнчлэн хvнээс мэдээлэл авч мєн єгєж сурна. Єєрин болон бусдын талаар хvvрнэн ярьж чаддаг болно. "Ago"-г яаж хэрэглэж болох талаар тайлбарлана.

Simple Past of "to be" - "to be" - ийн єнгєрсєн цаг
Was/were
Was/were нь am/is/are - ийн єнгєрсєн цаг.

Positive - Батлах єгvvлбэр

I
She/He/It
was
in Ulaanbaatar last summer.

in Mongolia last winter.
We
You
They
were

Negative - Yгvйсгэх єгvvлбэр

I
She/He/It
wasn't
at home last night.

at work yesterday.
We
You
They
weren't

Question - Асуух єгvvлбэр

Where
was
I?
he/she/it?
were
we?
you?
they?

Yes/No questions- Тийм vгvй асуулт

Was
he
she
at the party?

at work?
Were
you
they
etc.

Short answers- Товч хариулт

No, he wasn't.
Yes, she was.

Yes, I was. / Yes, we were.
No, they weren't.

Жишээ:
Батлах єгvvлбэр
He is a doctor - Тэр эрэгтэй эмч.
He was a doctor - Тэр эрэгтэй эмч байсан.
I am very hungry now - Би одоо их єлсєж байна.
I was very hungry yesterday - Би єчигдєр их єлссєн.

Yгvйсгэх єгvvлбэр
He isn't a doctor - Тэр эрэгтэй эмч биш
He wasn't a doctor before - Тэр эрэгтэй урьд нь эмч байгаагvй.
We aren't hungry now - Бид одоо єлсєєгvй байна.
We weren't hungry yesterday - Бид єчигдєр єлсєєгvй.

Тийм vгvй асуулт
Is he a doctor ? - Тэр эрэгтэй хvн эмч уу?
Was this man a doctor before? - Тэр эрэгтэй урьд нь эмч байсан уу?
Are you very hungry now? - Та одоо их єлсєж байна уу?
Were you very hungry yesterday? - Та єчигдєр их єлссєн уу?

Товч хариулт
Yes, he is. - Тийм
Yes, he was. - Тийм
No, they aren't. - Yгvй
No, they weren't. - Yгvй

Асуух єгvvлбэр
What is your name? - Таны нэрийг хэн гэдэг вэ?
What was your grandpa's name? - Таны євєєг хэн гэдэг байсан бэ?
Where are you from? - Та аль улсын хvн бэ?
Where were you born? - Та хаана тєрсєн бэ?

Was/were
1. Read the questions. Check the meaning of new words.

Present
Past
a. Are you in Erdenet now?
Yes, I am.
Were you in Erdenet last year?
Yes, I was.
b. What time is it now?
It's five.
What time was it when you called me?
It was ten.
c. Where are you now?
I'm at the party.
Where were you last night?
I was at home.


Анхаар!!!
Can болон can't аль ч биед нэг хэлбэртэй байдаг. Do болон Does байхгvй. Can- ийн ард vйл vг анхны хэлбэрт "to" - гvй ордог.

Could/couldn't
Could бол can-ийн єнгєрсєн цаг. Could болон couldn't бvх биед ижил нэг хэлбэртэй байдаг.
Could - ийн ард vйл vг анхныхаа хэлбэрт "to" - гvй ордог.

Positive

I
You
He/She/It
We
They
can
could
swim.

Negative

I
You
He/She/It
We
They
can't
couldn't
dance.

NOT He doesn't can dance. (буруу)

Question

What
can
could
I
you
he/she/it
we
they
do?

Yes/No questions

Can
Could
you
she
they
etc.
drive?
cook?

Short answers

No, I can't. / No, we couldn't
Yes, she can/could.
Yes, they can/ could

Prepositions
They were in England in 1980.
I was at a party.
We land in ten minutes.
He studies from 8.15 to 4.00.

Анхаар!!!!
Жилийг яаж хэлж бичидгийг анзаар.

Saying years.

1920 -nineteen twenty
1913 -nineteen thirteen
1942 -nineteen forty-two
1997 -nineteen ninety-seven
1667 -sixteen sixty-seven
1789 -seventeen eighty- nine
1492 -fourteen ninety-two
1895 -eighteen ninety-five

But

1700 -seventeen hundred
1904 -nineteen oh four
1302 -thirteen oh two
2002 -two thousand and two

LESSON ONE

LESSON ONE

Єнєєдєр бид хувь хvний єнгєрсєн тvvхийг асууж єєрсдийн тvvх болон бусдын тvvхийг ярьж сурна. Simple Past Tense цагийг vзэж, батжуулах дасгалууд хийнэ. Vvнээс гадна ємнє vзсэн Simple Present цагийг Simple Past цагтай харьцуулсан дасгалууд хийх болно.
Юуны тvрvvнд vйл vгийн шинэ цагаа vзээд єнгєрсєн цагийн vйл vгийн хувирлуудтай танилцах болно.

Simple Past Tense Usage - хэрэглээ
Бид энэ цагийг єнгєрсєн vзэгдэл, vйлдэл болон нєхцєл байдлыг дvрслэхдээ хэрэглэдэг.
Example: It rained all day yesterday - Єчигдєр єдєржингєє бороо орсон.
Rained нь энгийн єнгєрсєн цаг юм.
Simple past tense нь олонхи тохиолдолд -ed гэсэн тєгсгєлтэй байдаг.
Example: When I lived in Darhan, I worked in a post office - Би Дарханд амьдарч байхдаа шууданд ажиллаж байсан.
My grandfather died in 1990- Миний євєє 1990 онд нас барсан.
She studied Japanese as a girl - Тэр жоохон охин байхдаа япон хэл сурч байсан.

Spelling of regular verbs - Дvрмийн дагуу хувирдаг vйл vгийн бичлэг
1. Most regular verbs - ихэнх дvрмийн дагуу хувирдаг vйл vгс:
listen + ed = listened
2. Verbs ending in - e - e- ээр тєгсєдєг vйл vгс:
move + d= moved
love + d = loved
3. Short verbs ending in one vowel + one consonant - нэг эгшиг + нэг гийгvvлэгчээр тєгсєдєг богино vйл vгс:
stop + ped = stopped
4. Verbs ending in consonant + -y - гийгvvлэгч + -y ээр тєгсєдєг vйл vгс:
carry + ied = carried
study + ied = studied

Гэхдээ бас олонхи vйл vгнvvд нь irregular буюу дvрмээс гадуур хувирдаг. Энэ нь simple past буюу энгийн єнгєрсєн цагт vйл vг нь - ed тєгсгєлийг авдаггvй гэсэн vг.

Example:
break - broke My son broke his toy last evening
drink - drank Yesterday morning I drank two big bottles of milk.
cut - cut My friend cut her hair last night.

Irregular verbs- дvрмээс гадуур єнгєрсєн цагийн хэлбэр авдаг vйл vгс
become - became
begin - began
come - came
catch - caught
do - did
drive - drove
eat - ate
find - found
forget - forgot
have - had
hear - heard
keep - kept
know - knew
leave - left
lose - lost
make - made
meet - met
pay - paid
run - ran
say - said
see - saw
sleep - slept
speak - spoke
stand - stood
think - thought
teach - taught
undestand - understood

АНХААРУУЛГА! Энд цєєхєн тооны жишээ єгсєн бєгєєд толь бичиг бvрийн ард ихэнх тохиолдолд vйл vгсийн жагсаалт єгєгдсєн байдаг. Энэ irregular verbs-ийг тогтоохгvйгээр aнгли хэл сурах боломжгvй гэдгийг анхаар!

Simple Past Tense Form

Statement - батлах єгvvлбэр

I
You
He/She/It
We
They
went
to Ulaanbaatar last year.
moved

Negative - Їгvйсгэх єгvvлбэр
Simple Past цаг дээр vгvйсгэхийн тулд didn't (did not) + infinitive (vйл vг анхны хэлбэрт to -гvй) хэрэглэдэг.

I
You
He/She/It
We
They didn't go to Ulaanbaatar.
didn't
go
to Ulaanbaatar.
move

Questions - Асуух єгvvлбэр
Асуух єгvvлбэр бvтээхийн тулд did + infinitive (vйл vг анхны хэлбэрт to - гvй) хэрэглэдэг.

Where
did
It
You
he/she/it
we
they
go to UB?
When
move to UB?

Yes/No questions - Тийм /vгvй асуултууд

Did
I
you
she/he/it
they
we
go
to Ulaanbaatar?
move

Short Answers - Товч хариултууд

No, I didn't. / No, they didn't.
Yes, he did. / Yes, he did.
No, you didn't.
Yes, you did.

Мєн энэ цаг дээр дараах цаг хугацаа заасан vгсийг хэрэглэдэг.
last evening- єчигдєр орой
last night -єчигдєр шєнє
last Monday - єнгєрсєн Даваа гариг
last week - єнгєрсєн долоо хоногт
last September- єнгєрсєн есєн сард
last year - єнгєрсєн жил
yesterday morning - єчигдєр єглєє
yesterday evening - єчигдєр орой