Tuesday, April 28, 2009

Present Perfect Tense эсвэл Present Perfect Continuous Tense

Present Perfect Present Perfect Continuous
When is the present perfect tense used?

The present perfect tense is used to describe an action that happened in the past, but has a connection to the present. The present perfect tense is also sometimes called the present perfect simple tense. The auxillary verb "have" is always used with the present perfect tense.

The present prefect tense is used in the following situations:
How is the present perfect continuous tense used?

The present perfect continuous tense is a tense that is a tense that is sometimes confusing. It refers to an action that started in the past, but has continued to the present or has just finished.The present perfect continuous tense uses the auxiliary verb "have/has been" and verb+ing added to the main verb.

The present perfect continuous tense is used when:
  • There is a connection with the past.
  • Урьд өмнө болсон үйл явдалтай уялдаатай.
  • The action started in the past.
  • Үйл явдал өнгөрсөнд эхэлсэн.
  • The exact time of the action is not known.
  • Яг хэзээ болоод өнгөрсөн нь тодорхойгүй.
  • The action continued at the time of speaking/writing.
  • Тухайн үйл явдлын тухайн яригдаж байх үедээ үргэлжилж байсан.
  • "For" and "since" can be used to state the time of the action.
  • Цаг хугацааг тодорхойлоход since, for-г ашиглаж болно.
  • Оr the action just finished at the time of speaking/writing.
  • Эсвэл үйл явдал яг болж байх үедээ дөнгөж болоод дууссан.
  • The action is not completed at the time of speaking/writing.
  • Үйл явдал яг хүүрнэж байх үедээ бүрэн гүйцэд дуусаагүй.
  • The statement answers "how long" an action has been happening.
  • Уг мэдэгдэлийн хариу "хэр удаан" хугацаанд болоод өнгөрч байна вэ гэсэн байдалд хариулагдана.
  • The action happened before you expect.
  • Үйл явдал чамайг яг болно гэж мэдээгүй байхад болсон.
  • The action has happened continuously with stopping.
  • Үйл явдал өнгөрөн үргэлжиж байгаад дуусдаг.
  • The action has been repeated numerous time, and is expected to be repeated in the future.
  • Үйл явдал урьд өмнө хэд хэдэн удаа давтагдаж байсан, мөн ирээдүйдээ дахин давтагдах магадлалтай.

Example
  • I am not hungry. I have eaten at the school canteen. Би өлсөөгүй. Би сургуулийн цайны газарт юм идчихлээ.
  • I have learned English since 1956. Би 1956 оноос хойш англи хэл сурч байна.
  • We have not known her for very long. Бид түүнийг тийм ч удаан хугацаанд мэдэхгүй.
  • Have you been to China? Та Хятадад байсан уу?
  • Has she finished her college? Тэр эмэгтэй коллежоо төгссөн үү?
Example
  • I have been waiting for my teacher for 1 hour. Би багшаа 1 цагийн турш хүлээж байна.
  • We have been learning English since the age of three. Би гурван настайгаасаа хойш Англи хэл сурч байгаа.
  • They have not been playing basketball for a long time. Тэд удаан хугацаанд сагс тоглоогүй.
  • My sister has not been living in China for many years. Эгч маань олон жилийн турш хятадад амьдраагүй.
  • Has your horse been racing for a long time? Морь чинь удаан хугацаанд уралдаж байна уу?
  • Have you been living in that house since you have been married? Та тэр байшинд гэрлэснээсээ хойш амьдарч байгаа юу?

Present Perfect Continuous Tense –Одоо Төгсч Үргэлжилж байгаа цаг

Рresent perfect continuos буюу төгс одоо үргэлжлэх цагийг хэрхэн зөв ашиглах, ямар тохиодолд хэрэглэгддэгийг сайн ойлгочихвол энэ цаг бидний ярьдаг шиг тийм хэцүү зүйл биш юм. Present Perfect continuos гэсэн үгийг орчуулж ойлгох шаардлага огт байхгүй. Хэрэв орчуулбал Төгс одоо үргэлжлэх цаг гэж орчууллагддаг бөгөөд энэ нь суралцагсдын толгойг их эргүүлдэг юм. Тийм учир зүгээр present perfect continuos гэж ийм цаг байдаг ийм зүйл илэрхийлдэг гээд ойлгочиход л хангалттай.

Хэрэглэгддэг тохиолдолууд

1. Ямар нэгэн зүйлийг өнгөрсөнд хийж эхлээд одоог дайран ирээдүйд үргэлжлэх магадлалтай үйлдэлийг бүхэлд нь дүгнэн хэлж байгаа бөгөөд энэ тохиолдолд үйлдэл хир хугацаанд үргэлжилж байгааг ихэвчлэн дурдсан байдаг. Үргэлжилсэн хугацааг нь for, since, all day. all morning гэх мэт үргэлжилсэн хугацаа илэрхийлдэг үгсийн тусламжтайгаар хэлдэг.

- Өглөөнөөс хойш бороо орсоор л байна - бороо орох гэдэг үйлдэл өнгөрсөнд эхэлсэн ба одоо ч үргэлжилж байгаа ба бороо цааш үргэлжлэн орж байгаа бололтой.

It has been raining since this morning.

- Би гэрийн даалгавараа бүтэн 3 цагийн турш хийж байна - гэрийн даалгавар хийх гэдэг үйлдэл өнгөрсөнд эхлээд одоо ч үргэлжилэн хийгдэж байгаа эхэлснээс хойш 3 цаг өнгөрсөн байна.

I have been doing my homework for 3 hours.

- Бид бүхэл өдөржингөө байшингаа будаж байна - будах гэдэг үйлдэл өнгөрсөнд эхлээд одоо ч үргэлжилэн хийгдэж байгаа.

We have been painting the flat all day

2. Ямар нэгэн үйлдлийг өнгөрсөнд хийж эхлээд дөнгөж саяхан дууссан үйлдлийг илэрхийлэхэд энэ цаг хэрэглэгдэнэ. Энэ тохиолдолд ямар нэгэн цаг хугацаа заасан үг хэрэглэдэггүй ба тухайн үйлдэл хийгдэж байсныг батлах шинж тэмдэг заавал байх ёстой.

- Би чамайг хүлээж байсан юм - нөгөө хүн нь ирсэнээр хүлээх гэдэг үйлдэл дууссан байна.

I have been waiting for you.

- Бороо саяхан болтол орж байсан - ингэж хэлж байгаа тохиолдолд бороо зогссон байх ёстой бөгөөд газар нойтон хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл үйлдэл дөнгөж саяхан болтол хийгдэж байсан.

It has been raining.

- Би гүйж байсан юм.

I have been running - ингэж хэлж байгаа тохиолдолд энэ хүн нэлээн ядарсан юм уу эсвэл амьсгаадаж байна. Яагаад гэвэл гүйх гэсэн үйлдлийг саяхан болтол хийж байсан.

Англи хэлний үйл үг дараах хэлбэрүүдээр хувирдаг

Infinitive буюу тодорхойгүй хэлбэр Past simple буюу энгийн өнгөрсөн цаг Past participle буюу үйлт нэрийн өнгөрсөн цаг Present Participle буюу үйлт нэрийн одоо цаг
go went gone going
do did done doing
play played played playing
talk talked talked talking

Хүснэгтээс харахад дүрмийн үйл үгний энгийн өнгөрсөн цаг ба үйлт нэрийн өнгөрсөн цагийн хувирал ижилхэн байдаг байна. Харин Дүрмийн бус үйл үгний хувирлууд өөр өөр байдаг тул цээжлэх шаардлагатай. Дүрмийн бус үйл үгний жагсаалтыг харна уу.

Үйл үгийг дүрмийн/regular ба дүрмийн бус /irregular гэж хоёр ангилдаг. Дүрмийн үйл үгийн хувьд -ed гэсэн залгавар авч өнгөрсөн цаг нь үүсдэг бол дүрмийн бус үйл үгийн хувьд тухайн үйл үг хувирч өнгөрсөн цаг нь үүсдэг тул эдгээр үйл үгсийг цээжлэх шаардлагатай байдаг:

Дүрмийн үйл үг

work

like

talk

+ -ed

worked

liked

talked

Дүрмийн бус үйл үг

go went gone
see saw seen
have had had
do did done

Англи хэлний өгүүлбэрийн бүтэц дараах хэлбэртэй байдаг:

S+V+O

S - Subject буюу үйлийн эзэн
V - Verb буюу үйл үг
O - Object буюу тусагдахуун

Present Perfect Continuos цагийн өгүүлбэрийн бүтэц

S +

have

has

been
verb+ing + O

Анхаар! үйл үг нь-ing залгавар авсан байх ёстой

Зөвшөөрсөн хэлбэр

They have been eating lunch
Тэд үдийн цайгаа ууж байсан юм
цайгаа ууж байсныг илтгэх зүйлс байх ёстой, ширээгээ хураагаагүй, аман дээр нь талхны үртэс наалдсан ч юм уу гэх мэт үйлдэл саяхан хийгдэж байсныг гэрчлэх зүйлс байх ёстой
She has been working very hard
Тэр саяхан болтол маш шаргуу ажиллаж байсан
Тэр тун их ядарсан байх ёстой
She has been cooking dinner Тэр хоол хийж байсан юм
хормогчтойгоо ч юм уу ямар нэгэн байдлаар хоол хийж байсныг илтгэх зүйл байх ёстой
We have been playing football Бид хөл бөмбөг тоглож байсан юм
Наад хувцас хунар чинь юу болоо вэ? хариуд нь "Бид хөлбөмбөг тоглож байсан юм" үйлдэл саяхан болтол хийгдэж байсан нь илт байна
I have been painting the door
Би хаалга будаж байсан юм
Наад гар хуруу чинь яачаа вэ? хариуд нь "Би хаалга будаж байсан юм" үйлдэл саяхан болтол хийгдэж байсан нь илт байна
She has been crying Тэр уйлж байсан юм
Нүд нь хавдаж улайсан тохиодолд хэлэхэд болно. Яагаад гэвэл тэр саяхан болтол уйлж байсан юм.

Үгүйсгэсэн хэлбэр

Англи хэлэнд асуух өгүүлбэр ба үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэх тохиолдолд заавал туслах үйл үг хэрэгтэй байдаг бөгөөд present perfect цагийн хувьд туслах үйл үг нь have/has байдаг. Мэдээж үгүйсгэсэн хэлбэр үүсгэж байгаа бол not гэдэг үгийг авна. Мэдээж өгүүлбэрийн үйл үгийн бүтэц хадгалагдана.

S +

have

has

not
been verb+ing + O

Харилцан яриа-1

A: There are cups and dishes on the table. Have you been eating?

B: No, I have not been eating. I just came in.

A: Ширээн дээр аяга тавагнууд байна. Чи юм идэж байсан юм уу?

В: Үгүй ээ. Би юм идэж байгаагүй. Би дөнгөж сая гаднаас орж ирлээ.

Харилцан яриа-2

A: She looks very tired. Has she been working hard lately?

B: No, She has not been working hard lately. She has some healt problems.

А: Тэр их ядрангуй харагдаж байна. Сүүлийн үед их шаргуу ажиллаж байсан юм уу?

В: Үгүй ээ, тэр сүүлийн үед их шаргуу ажиллаж байгаагүй. Түүний бие нь тааруу байгаа юм.

Харилцан яриа-3

A: Why are your hand wet? Have you been washing your hands?

B: No, I have not been washing my hands. I have been washing my clothes.

A: Чиний гар яагаад нойтон байгаа юм бэ? Гараа угааж байсан юм уу?

B: Үгүй ээ, би гараа угааж байгаагүй ээ. Би хувцасаа угааж байсан юм.

Асуух хэлбэр

Англи хэлэнд асуух өгүүлбэр ба үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэх тохиолдолд заавал туслах үйл үг хэрэгтэй байдаг бөгөөд present perfect цагийн хувьд туслах үйл үг нь have/has байдаг. Асуултыг дотор нь нэлээд хэд ангилдаг бөгөөд ерөнхийд нь Yes/No буюу Тийм/Үгүй төрлийн асуулт ба Wh-questions буюу асуух үгтэй асуултууд. Present perfect continuos цаг бол нэг төрлийн одоо цаг учир 3-р бие нэг тоон дээр туслах үйл үг have -> has болно

Yes / No questions
Энэ төрлийн асуултууд ямагт туслах үйл үгээрээ эхэлдэг болохыг анхаарна уу. Асуултын ерөнхий бүтцийг харуулбал:

Have/Has+ S been +Verb +ing + O?
Have/Has +үйлийн эзэн +үйл үг+ing + тусагдахуун?

Асуулт

Зөвшөөрсөн бүтэн

хариулт

Зөвшөөрсөн бүтэн

богино хариулт

Үгүйсгэсэн бүрэн

хариулт

Үгүйсгэсэн богино

хариулт

Have you been eating? Yes, I have been eating Yes, I have No, I have not been eating No, I haven`t
Has she been working hard lately Yes, she has been working hard lately Yes, she has No, she has not been working hard lately No, she hasn`t
Have you been washing your hands? Yes, I have been washing my hands Yes, I have No, I have not been washing my hands No, I haven`t

Wh- questions Асуух үгтэй асуулт

Энэ төрлийн асуулт асуух үгээрээ эхэлдэг ба бүтцийн хувьд дээрхтэй ижил байна.

Where has she been going?
Тэр эмэгтэй хаашаа явж байсан бэ?
What have you been doing? Чи юу хийж байсан бэ?
How long have you been waiting for me? Чи намайг хир удаан хүлээсэн бэ?

Present Perfect Tense –Одоо Төгссөн цаг

Present perfect буюу төгс одоо цагийг хэрхэн зөв ашиглах ямар тохиодолд хэрэглэгддэгийг сайн ойлгочихвол энэ цаг бидний ярьдаг шиг тийм хэцүү зүйл биш юм. Present Perfect гэсэн үгийг орчуулж ойлгох шаардлага огт байхгүй. Хэрэв орчуулбал Төгс одоо цаг гэж орчууллагддаг бөгөөд энэ нь суралцагсдын толгойг их эргүүлдэг юм. Тийм учир зүгээр present perfect гэж ийм цаг байдаг ийм зүйл илэрхийлдэг гээд ойлгочиход л хангалттай.

Хэрэглэгддэг тохиолдолууд

1. Ямар нэгэн зүйлийг өнгөрсөнд хийсэн ба түүний үр дүн нь одоо мэдэгдэж байгаа.

present perfect

- Хүүхэд аяга хагалчихсан байна - хагарах гэдэг үйлдэл өнгөрсөнд болсон ба аяга одоо хагархай байгаа.

A kid has broken a cup

- Би гэрийн даалгавраа хийчихсэн байгаа - гэрийн даалгавар хийх гэдэг үйлдэл өнгөрсөнд хийгдсэн ба одоо надад шалгуулахад бэлэн ч юм уу үзүүлэхэд бэлэн гэрийн даалгавар байгаа тохиолдолд.

I have done my homework.

- Бат шинэ машин худалдаад авчихсан байгаа - шинэ машин худалдаж авах гэдэг үйлдэл өнгөрсөнд болсон ба одоо машин нь шинэ байгаа тохиолдолд.

Bat has bought a new car.

- Бороо орчихсон байна - бороо орох гэдэг үйл өнгөрсөнд болсон ба одоо газар нойтон байгаа тохиодолд.

It has rained.

Үйл явдал нь өнгөрсөнд болсон ба тэр тун саяхан бол just гэдгийг хэрэглэж болно.

Bat has just bought a new car - Бат дөнгөж шинэ машин худалдаж авчихаад байна.

Үйл явдал нь бодож байснаас өмнө болсон байвал already гэдэг үг хэрэглэнэ.

I have already done my homework - Би аль хэдийн гэрийн даалгавараа хийчихсэн байгаа.

2. Ямар нэгэн үйлдлийг өнгөрсөнөөс одоо хүртэл хэдий хэр хугацааны турш үйлдэж байгаа. Энэ тохиолдолд ямар хугацааны турш буюу үргэлжилсэн хугацаа хэлж байгаа бол for харин ямар нэгэн мөчөөс хойш гэж ярьж байгаа бол since гэдэг үг хэрэглэдэг.

present perfect

- Бид энд 6 сарын турш амьдарч байгаа.

We have lived here for 6 months.

- Би англи хэлийг 3 жилийн турш үзэж байгаа.

I have studied English for 3 years.

- 1 сараас хойш Туяа энэ компанид ажиллаж байгаа.

Тuya has worked in this company since January

3. Ямар нэгэн үйлдлийг өнгөрсөнд хэдэн удаа хийж байсныг одоо цагийн өнгөнөөс дүгнэн ярьж байгаа. Энэ тухай өгүүлбэрт одоогийн байдлаар гэсэн санаа давхар агуулагдаж байдаг.

- Би энэ долоо хоногт 3 дахь номоо уншиж байна.

I have read 3 books this week.

- Ганаа 6 лааз шар айраг уучихаад байна.

Ganaa has drunk 6 cans of beer so far. /so far - одоогийн байдлаар/

4. Ямар нэгэн зүйлийг өнгөрсөнд хэзээ нэгэн цагт хийж үзсэн эсвэл үзээгүй тохиолдолд энэ цагийг хэрэглэдэг. Мөн ямар нэгэн зүйлийг хэдэн удаа хийж үзсэн талаар дүгнэн ярих үед бас хэрэглэгддэг ба энэ тохиолдолд ever гэдэг үг ашигладаг бөгөөд урьд өмнө хэзээ нэгэн цагт гэсэн санаа агуулна.

present perfect

- Би хэзээ ч далай үзээгүй.

I have never seen ocean.

- Чи анд явж үзсэн үү.

Have you ever gone hunting?

- Би Ромд 3 удаа очиж үзсэн.

I have been to Rome 3 times.

zurag

Англи хэлний үйл үг дараах хэлбэрүүдээр хувирдаг

Infinitive буюу тодорхойгүй хэлбэр Past simple буюу энгийн өнгөрсөн цаг Past participle буюу үйлт нэрийн өнгөрсөн цаг Present Participle буюу үйлт нэрийн одоо цаг
go went gone going
do did done doing
play played played playing
talk talked talked talking

Хүснэгтээс харахад дүрмийн үйл үгний энгийн өнгөрсөн цаг ба үйлт нэрийн өнгөрсөн цагийн хувирал ижилхэн байдаг байна. Харин Дүрмийн бус үйл үгний хувирлууд өөр өөр байдаг тул цээжлэх шаардлагатай. Дүрмийн бус үйл үгний жагсаалтыг харна уу.

Үйл үгийг дүрмийн /regular ба дүрмийн бус /irregular гэж хоёр ангилдаг. Дүрмийн үйл үгийн хувьд -ed гэсэн залгавар авч өнгөрсөн цаг нь үүсдэг бол дүрмийн бус үйл үгийн хувьд тухайн үйл үг хувирч өнгөрсөн цаг нь үүсдэг тул эдгээр үйл үгсийг цээжлэх шаардлагатай байдаг:

Дүрмийн үйл үг

work

like

talk

+ -ed

worked

liked

talked

Дүрмийн бус үйл үг

go went gone
see saw seen
have had had
do did done

Англи хэлний өгүүлбэрийн бүтэц дараах хэлбэртэй байдаг:

S+V+O

S - Subject буюу үйлийн эзэн
V - Verb буюу үйл үг
O - Object буюу тусагдахуун

Present Perfect цагийн өгүүлбэрийн бүтэц

S +

have

has

verb+ed + O

Анхаар! үйл үг нь энгийн өнгөрсөн цаг биш нөхцөлт үйлийн өнгөрсөн цагийн хувирлаар хувирах ёстой.

Зөвшөөрсөн хэлбэр

They have gone to school Тэд сургуульдаа явчихсан байгаа
You have worked very hard for 3 days Чи 3 хоногийн турш их шаргуу ажиллалаа
She has cooked dinner Тэр хоол хийчихсэн байгаа
We have ranslated the story Бид өгүүллэгийг орчуулчихсан байгаа
I have been to London Би Лондонд очиж үзсэн
She has seen this movie twice before Тэр энэ киног урьд нь 2 удаа үзсэн

Үгүйсгэсэн хэлбэр

Англи хэлэнд асуух өгүүлбэр ба үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэх тохиолдолд заавал туслах үйл үг хэрэгтэй байдаг бөгөөд present perfect цагийн хувьд туслах үйл үг нь have/has байдаг. Мэдээж үгүйсгэсэн хэлбэр үүсгэж байгаа бол not гэдэг үгийг авна.

Үгүйсгэсэн
Үгүйсгэсэн ба товчилсон
They have not gone to school Тэд сургуульдаа яваагүй байгаа
They haven`t gone to school
You have not worked very hard for 3 days Чи 3 хонгогийн турш шаргуу ажиллалаагүй
You haven`t worked very hard for 3 days
She has not cooked dinner Тэр хоол хийгээгүй байгаа
She hasn`t cooked dinner

We have not translated the story

Бид энэ өгүүллэгийг орчуулаагүй байгаа
We haven`t translated the story
I have not been to London Би Лондонд очиж үзээгүй I haven`t been to London
She has not seen this movie before Тэр өмнө нь энэ киног үзээгүй She hasn`t seen this movie before

Хэрэв үгүйсгэсэн хэлбэрийн өгүүлбэр дээр yet гэдэг үг нэмж хэлбэр хараахан хийж амжаагүй гэсэн санаа оруулдаг бөгөөд энэ үйлдэл хийгдэнэ гэсэн санаа агуулдаг.

They have not gone to school yet.
Тэд хараахан сургуульдаа явж амжжагүй байгаа
She has not seen this movie yet. Тэр хараахан энэ киног үзэж амжаагүй байгаа
She has not cooked dinner yet. Тэр хараахан хоол хийж амжаагүй байгаа
We have not translated the story yet. Бид хараахан энэ өгүүллэгийг орчуулж амжжагүй байгаа

Асуух хэлбэр

Англи хэлэнд асуух өгүүлбэр ба үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэх тохиолдолд заавал туслах үйл үг хэрэгтэй байдаг бөгөөд present perfect цагийн хувьд туслах үйл үг нь have/has байдаг. Асуултыг дотор нь нилээд хэд ангилдаг бөгөөд ерөнхийд нь Yes/No буюу Тийм/Үгүй төрлийн асуулт ба Wh-questions буюу асуух үгтэй асуултууд. Present perfect цаг бол нэг төрлийн одоо цаг учир 3-р бие нэг тоон дээр туслах үйл үг have -> has болно.

Yes / No questions
Энэ төрлийн асуултууд ямагт туслах үйл үгээрээ эхэлдэг болохыг анхаарна уу. Асуултын ерөнхий бүтцийг харуулбал:

Have/Has+ S +Verb + O?
Have/Has +үйлийн эзэн +үйл үг + тусагдахуун?

Have they gone to school? Тэд сургуульдаа явчихсан байгаа юу?
Have you worked very hard for 3 days? Чи 3 хонгогийн турш шаргуу ажилласан уу?
Has she cooked dinner? Тэр хоол хийчихсэн байгаа юу?

Have we translated the story?

Бид энэ өгүүллэгийг орчуулчихсан байгаа юу?
Have you been to London? Чи Лондонд очиж үзсэн үү?
Has she seen this movie before? Тэр өмнө нь энэ киног үзсэн үү?

Wh- questions Асуух үгтэй асуулт

Where have they gone? Тэд хаашаа явчихсан байгаа вэ?
What haveyou done? Чи юу хийчихсэн бэ?
How many countries have you traveled? Та хэдэн улсад аялаж үзсэн бэ?
How long haveyou studied English? Та хир хугацааны турш англи хэл үзсэн бэ?

Irregular Verbs - Дүрмийн бус үйл үгс

Англи хэлний үйл үг ерөнхийдөө өнгөрсөн цаг болон үйлт нэрийн өнгөрсөн цагийн хэлбэрт хувирч хэрэглэгдэх тохиолдол маш их байдаг ба дээрх хэлбэрүүд -ed залгавар авснаар үүсдэг бөгөөд ингэж үүсдэг үйл үгсийг дүрмийн үйл үг гэдэг ба үйл үгийн хэсэг нь хувирах эсвэл үйл үг үндэсээрээ өөрчлөгдөж өнгөрсөн цаг болон үйлт нэрийн өнгөрсөн цагийн хэлбэр үүсдэг үйл үгсийг дүрмийн бус үйл үг гэдэг.

Present
Past
Үйлт нэр өнгөрсөн цаг дээр
be
was, were
been
байх, болох
become
became
become
болох
begin
began
begun
эхлэн
blow
blew
blown
үлээх, салхилах
break
broke
broken
эвдлэх
bring
brought
brought
авч ирэх
build
built
built
барих
burst
burst
burst
тэсрэх
buy
bought
bought
худалдаж авах
catch
caught
caught
барих
choose
chose
chosen
сонгох
come
came
come
ирэх
cut
cut
cut
хэрчих таслах
deal
dealt
dealt
зохицох, шийдэх, тараах
do
did
done
хийх
drink
drank
drunk
уух
drive
drove
driven
жолоодох
eat
ate
eaten
идэх
fall
fell
fallen
унах
feed
fed
fed
хооллох,
feel
felt
felt
мэдрэх
fight
fought
fought
зодолдох
find
found
found
олох
fly
flew
flown
нисэх
forbid
forbade
forbidden
хориглох
forget
forgot
forgotten
мартах
forgive
forgave
forgiven
уучлах
freeze
froze
frozen
хөлдөх
get
got
gotten
авах
give
gave
given
өгөх
go
went
gone
явах
grow
grew
grown
өсөх
have
had
had байх
hear
heard
heard
сонсох
hide
hid
hidden
нуух
hold
held
held
барих
hurt
hurt
hurt
гэмтэх,
keep
kept
kept
хадгалах
know
knew
known
мэдэх
lay
laid
laid
ширээ засах
lead
led
led
удирдах
leave
left
left
орхиж явах
let
let
let
зөвшөөрөх
lie
lay
lain
худал ярих, хэвтэх
lose
lost
lost
хаях
make
made
made
хийх
meet
met
met
уулзах
pay
paid
paid
төлбөр хийх
quit
quit
quit
гарах
read
read
read
унших
ride
rode
ridden
унах /дугуй, морь/
ring
rang
rung
утас дуугарах
rise
rose
risen
өсөх, дээшлэх, нар мандах
run
ran
run
гүйх
say
said
said
хэлэх
see
saw
seen
харах
seek
sought
sought
хайх
sell
sold
sold
худалдах
send
sent
sent
илгээх
shake
shook
shaken
сэгсрэх
shine
shone
shone
гялалзах
sing
sang
sung
дуулах
sit
sat
sat
суух
sleep
slept
slept
унтах
speak
spoke
spoken
ярих
spend
spent
spent
зарцуулах
spring
sprang
sprung
үсрэх
stand
stood
stood
зогсох
steal
stole
stolen
хулгайлах
swim
swam
swum
сэлэх
swing
swung
swung
савах
take
took
taken
авах
teach
taught
taught
заах
tear
tore
torn
урах
tell
told
told
хэлэх
think
thought
thought
бодох
throw
threw
thrown
шидэх
understand
understood
understood
ойлгох
wake
woke (waked)
woken (waked)
сэрэх
wear
wore
worn
өмсөх
win
won
won
ялах
write
wrote
written
бичих

LIE ба LAY -ийн ялгаа

Одоо
Өнгөрсөн
Үйлт нэр өнгөрсөн цаг дээр
lie, lying
худал хэлэх
I lied to my mother.
Би ээждээ худал хэлсэн.
I have lied my friends
Би найзуудаа худал хэлчихсэн байгаа.
lie, lying
хэвтэх
I lay on the bed because I was tired.
Би ядарсан байсан тул орон дээр хэвтсэн.
He has lain in the grass.
Тэр эрэгтэй өвсөн дээ хэвтэж байгаа.
lay, laying
тавих байрлуулах
I laid the baby in her cradle.

We have laid the dishes on the table.
Бид тавгаа ширээн дээр тавьчихсан байгаа /Бид ширээгээ засчихсан байгаа/

After laying down his weapon, the soldier lay down to sleep.
Will you lay out my clothes while I lie down to rest?

SIT ба SET - ялгаа

Одоо

Өнгөрсөн

Үйлт нэр өнгөрсөн цаг дээр

sit (to be seated or come to resting position) суух

I sat in my favorite chair.
Би хамгийн дуртай сандал дээрээ суусан
You have sat there for three hours.
Чи энд 3 цагийн турш сууж байна
set (to put or place)
тавих байрлуулах
I set my glass on the table.
Би стаканаа ширээн дээх тавьсан
She has set her books on my desk again.
Тэр эмэгтэй номоо миний ширээн дээр дахиад тавьчихсан байна


RISE ба RAISE - ялгаа

Одоо

Өнгөрсөн

Үйлт нэр өнгөрсөн цаг дээр

rise (steady or customary upward movement) өсөх, дээшлэх, нар мандах
The balloon rose into the air.
Шаар дээшээ хөөрсөн
He has risen to a position of power.
Түүний эрх мэдэл дээшилсэн
raise (to cause to rise) өргөх

They raised their hands because they knew the answer.
Тэд хариултыг мэдэж байсан тул гараа өргөсөн
I have raised the curtain many times.
Би энэ хөшигийг олон удаа өргөж үзсэн


The boy raised the flag just before the sun rose.
Тэр хүү нар мандахаас өмнө тугаа өргөсөн

Report: First Android Netbook to cost $250

The first Netbook running Google's Android operating system is expected to be available in the next three months and cost about $250, according to a Computerworld report.

The Alpha 680, as the laptop is known as, is going through final testing at Guangzhou Skytone Transmission Technologies, Skytone co-founder Nixon White told the site.

The Netbook uses a 533MHz ARM 11 CPU and sports a 7-inch LCD screen, keyboard, touchpad, and built-in Wi-Fi, according to the report. However, the Alpha 680's 2-cell battery will last only two to four hours while surfing the Internet, much lower than the expected 12 hours.

Android is a Linux-based operating system originally designed for cell phones, but now experts are predicting that the open-source operating system could be used on other devices, such as the emerging low-cost laptops known as Netbooks. In fact, market research firm Ovum recently predicted that Android-powered Netbooks will emerge in 2009, as manufacturers attempt to drive the price of Netbooks to around $200 or less.

Hewlett-Packard is also reportedly considering using Android on its low-cost Netbooks, though an executive declined to say for certain whether HP plans to sell Android devices. Asustek Computer has already said it is considering using Android, and Dell is also considering the software for its upcoming smartphone.

Linux-based software such as Android is attractive because it is free, while Microsoft charges a hefty licensing fee for the Windows operating system. In order to hit super low price points, manufacturers need to cut costs wherever they can and that means ditching Microsoft's Windows software.



http://news.cnet.com/8301-17938_105-10227770-1.html

Monday, April 27, 2009

Past Continuous Tense - Өнгөрсөнд Үргэлжлэх цаг

Ер нь энгийн бөгөөд үргэлжилэх цагууд буюу Present Continuous, Past Continuous, Future Continuous цагуудыг хэрэглэх хамгийн гол нөхцөл нь ямарваа үйлийг тухайн нэгэн мөчийн хувьд хийж байгаа болон хийгээгүй байгаа тохиолдлыг илэрхийлэхийн тулд хэрэглэдэг.


Өнгөрсөнд үргэлжилж байгаа цаг - нэрнээсээ эхлээд л бүх юм ойлгомжтой. Үйлдэл өнгөрсөнд нэг тодорхой цэгийн хувьд үргэлжилж байна. Жишээ нь:

Болд өчигдөр 3 цагт манайд орж ирэхэд би гэрийн даалгавараа хийж байсан.


Энэ жишээн дээрээс харахад Болдыг 3 цагт орж ирэхэээс өмнө гэрийн даалгавараа хийх гэдэг үйлдэл эхэлчихсэн байсан ба энэ үйлдэл хэзээ дуусах талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Өгүүлбэрийн гол илэрхийлэх гэсэн санаа нь яг Болдыг орж ирэхэд ямар үйлдэл болж байсан тухай мэдээлэл өгч байсан явдал юм.

Зураг орж ирнэ



Цаг хугацааны шулуун дээр харахад үйлдэл өнгөрсөнд тодорхой цэгээс өмнө эхлээд тэр цэгийг дайран гарч үргэлжилж байсан үйлдэл байна. Энэ цагийн илэрхийлж байгаа хамгийн гол зүйл бол тухайн мөч дээр ямар үйлдэл болж байгаа тухай илэрхийлдэг.

I was writing a letter when you called me - Чамайг над руу утсаар ярихад би захиа бичиж байсан.

Энэ жишээний хувьд захиа бичих гэдэг үйлдлийг хэзээ эхэлсэн хэзээ дуусах зэрэг нь огт хамаагүй бөгөөд зөвхөн үйлийн эзнийг өнгөрсөнд нэг мөч дээр юу хийж байгааг онцлон илтгэсэн байна.

Ярианы үед өнгөрсөнд ямар мөчийн тухай яриж байгаа нь тодорхой биш бол бүтэн өгүүлбэрээр эсвэл хэлцээр тодотгож өгдөг.


I was writing a letter when you called me.


Одоо бүгдээрэээ энэ цагийн үйл үгийн хувирал, өгүүлбэрийн хүүрнэх, асуух үгүйсгэх хэлбэрүүдийн бүтцийг үзье. Англи хэлний үйл үг хувираагүй хэлбэр дээрээ to гэсэн хэсгийн хамт бичигддэг. Жишээ нь:

to write to go to see
to do to have to eat гэх мэт

Харин одоо үргэлжлэх цагийн үйл үг дараах байдлаар хувирдаг:

was
were + үйл үг + ing


was/were бол to be үйл үгийн өнгөрсөн цагийн хувирал бөгөөд I, II, ба III биеийн аль хэлбэрийн хамт хэрэглэгдэж байгаас хамааран аль нэгийг нь хэрэглэх ба өнгөрсөнд үргэлжлэх цагийн хувьд туслах үйл үгийн үүргийг гүйцэтгэнэ.

1-р бие Би I was
2-р бие Чи буюу Та You were
3-р бие Тэр эмэгтэй She was
Тэр эрэгтэй He was
Энэ / тэр It / this / that was

өнгөрсөнд үргэлжлэх цагаар хэлбэржсэн үйл үг -ing гэсэн залгавар авсан байдаг:

going working reading
looking eating sleeping

хэрэв үйл үг дан -e эгшигээр төгссөн байвал түүнийг гээж -ing залгаварыг шууд залгадаг.

taking having hiking
baking living writing

хэрэв 1 үетэй үйл үг төгсөхдөө гийгүүлэгч+эгшиг+гийгүүлэгч гэсэн дарааллаар төгссөн байвал сүүлийн гийгүүлэгчийн давхарлан бичдэг.

cutting putting planning
setting betting digging


Хүүрнэх хэлбэр / Positive form
Одоо үргэлжлэх цагийн хүүрнэх хэлбэр нь одоо үйлдэл болж байгааг зөвшөөрсөн баталсан утгатай ба өгүүлбэрийн ерөнхий бүтэц дараах хэлбэртэй байна.

S + was/were + Verb + ing + O
Үйлийн эзэн +
was/were + үйл үг + ing + тусагдахуун

I was writing a letter Би захиа бичиж байсан.
You were writing a letter Чи захиа бичиж байсан.
He was writing a letter Тэр эрэгтэй захиа бичиж байсан.
She was writing a letter Тэр эмэгтэй захиа бичиж байсан.
We* were writing a letter Бид захиа бичиж байсан.
You* were writing a letter Та нар захиа бичиж байсан.
They* were writing a letter Тэд нар захиа бичиж байсан.

*олон тооны бүх хэлбэр дээр are гэсэн хувилбарыг хэрэглэнэ.

Жишээ өгүүлбэрүүд: одоо үргэлжлэх цагийг хэрэглэж байгаа тохиололд now, right now, at the moment гэх мэт яг одоо гэсэн утга агуулж байгаа дайвар үгнүүдийг хэрэглэж болдог.

It was raining when I got up this morning. Намайг өглөө босоход бороо орж байсан.
Bat was going to school at 4 pm yesterday.
Өчигдөр 4 цагт Бат сургууль руугаа явж байсан.
Tuya was dancing. Туяа бүжиглэж байсан.
Tim was singing when George came in.
Жоржийг орж ирэхэд Тим дуулж байсан.
We were having dinner* Бид өдрийн хоолоо идэж байсан
They were playing cards. Тэд хөзөр тоглож байсан.

*have - ямар нэгэн юмтай байх гэсэн үйл үг боловч идэх гэсэн утгаар хэрэглэгдэж болдог.

Үгүйсгэсэн хэлбэр / Negative form

Өнгөрсөнд үргэлжлэх цагийн үгүйсгэсэн хэлбэр нь өнгөрсөнд тодорхой нэг мөч дээр ямар нэгэн үйлийг хийж байгаагүй тухай илэрхийлдэг. Англи хэлэнд үгүйсгэсэн хэлбэрийг not гэсэн туслах үгийн тусламжтайгаар үүсгэдэг. Үгүйсгэх хэлбэртэй өгүүлбэрийн бүтэц:

S + was /were+ not + Verb + ing + O
Үйлийн эзэн +was/ were + not +үйл үг + ing + тусагдахуун

I was not writing a letter now Би одоо захиа бичээгүй байсан
You were not writing a letter now Чи одоо захиа бичээгүй байсан
He was not writing a letter now Тэр эрэгтэй одоо захиа бичээгүй байсан
She was not writing a letter now Тэр эмэгтэй одоо захиа бичээгүй байсан
We* were not writing a letter now Бид одоо захиа бичээгүй байсан
You* were not writing a letter now Та нар одоо захиа бичээгүй байсан
They* were not writing a letter now Тэд нар одоо захиа бичээгүй байсан

Энэ тохиолдолд туслах үйл үг ба үгүйсгэх туслах үг зэргийг товчилж хэрэглэж болдог бөгөөд дээр дурьдсанчлан ихэвчлэн аман ярианд болон албан бус бичгийн төрөлд хэрэглэгддэг.

You weren`t writing a letter

He wasn`t writing a letter

She`s not writing a letter

We weren`t writing a letter

You weren`t writing a letter

They weren`t writing a letter

Жишээ өгүүлбэрүүд:

It was not raining when I got up this morning. Намайг өглөө босоход бороо орж байгаагүй.
Bat was not going to school Бат сургууль руугаа явж байгаагүй.
Tuya was not dancing when George came in.
Жоржийш орж ирэхэд Туяа одоо бүжиглж байгаагүй.
Tim was not singing. Тим дуулж байгаагүй.
They were not playing cards when the power went off.
Тог тасрахад тэд хөзөр тоглож байгаагүй.
We were not having dinner when you called.
Чамайг над руу залгахад бид өдрийн хоолоо идэж байгаагүй.


Асуух хэлбэр / Interrogative form
Өнгөрсөнд үргэлжлэх цагийн асуух хэлбэр нь хэн нэгэн хүн ямар нэгэн үйлдлийг өнгөрсөнд нэг мөч дээр хийж байгаа эсвэл ямар нэгэн үйлдэл болж байгаа эсэхийг асуухад хэрэглэгддэг. Асуултыг дотор нь нэлээд хэд ангилдаг бөгөөд ерөнхийд нь Yes/No буюу Тийм/Үгүй төрлийн асуулт ба Wh-questions буюу асуух үгтэй асуултууд.

Yes/No төрлийн асуултанд
шууд Yes ба No гэж шууд хариулж болдог асуултууд хамаардаг. Энэ тохиолдолд асуулт заавал туслах үйл үгээрээ эхлэх ёстой.

A: Are you watching TV?
B: Yes, I am

Yes/ no төрлийн асуух өгүүлбэрийн бүтэц нь дараах хэлбэртэй байна:

Was/Were + S + Verb + ing + O?
Was/Were+ Үйлийн эзэн + үйл үг + ing + тусагдахуун?

Was I writing a letter? Би захиа бичиж байсан уу?
Were you writing a letter? Чи захиа бичиж байсан уу?
Was he writing a letter? Тэр эрэгтэй захиа бичиж байсан уу?
Was she writing a letter? Тэр эмэгтэй захиа бичиж байсан уу?
Were we writing a letter? Бид захиа бичиж байсан уу?
Were you writing a letter? Та нар захиа бичиж байсан уу?
Were they writing a letter? Тэд нар захиа бичиж байсан уу?


Богино хариулт дараах хэлбэртэй байна


Зөвшөөрсөн Үгүйсгэсэн
Are you writing a letter?
Yes, I was.
No, I wasn`t
Is he writing a letter?
Yes, he was. No he wasn`t

Is she writing a letter? Yes, she was No, she wasn`t
Are you writing a letter? Yes, we were. No, we weren`t
Are they writing a letter? Yes, they were. No, they weren`t

Бүтэн хариулт дараах хэлбэртэй байна.

Асуулт
Зөвшөөрсөн хариулт Үгүйсгэсэн хариулт
Are you writing a letter? Yes, I was writing a letter. No, I was not writing a letter.
Is he writing a letter? Yes, he was writing a letter No, he was not writing a letter
Is she writing a letter? Yes, she was writing a letter No, she was not writing a letter
Are you writing a letter? Yes, we were writing a letter. No, we were not writing a letter
Are they writing a letter? Yes, they were writing a letter. No, they were not writing a letter






Wh-questions төрлийн асуултанд What, When, How Where гэх мэт асуух үг заавал орох бөгөөд энэ төрлийн асуултанд шууд yes эсвэл no гэж хариулж болдоггүй.

A: Where are you going?
B: I am going to school энэ тохиолдолд шууд yes эсвэл no гэж хариулж болохгүй юм. Асуултын бүтэц дараах хэлбэртэй байна.

Wh + was/were + S + Verb + ing + (O)?
Wh + was/were + Үйлийн эзэн + үйл үг + ing + (тусагдахуун)?

Энэ төрлийн асуулт ихэвчлэн өгүүлбэрийн тусагдахууныг асуусан байдаг тул асуултын бүтцэд тусагдахуун орохгүй байж болно.

A: What were you doing?
B: I was doing my home work

What - асуух үг
were - туслах үйл үг
you - үйлийн эзэн
doing? - өнгөрсөнд үргэлжлэх цагаар хэлбэржсэн үйл үг бөгөөд гол асууж байгаа зүйл маань тусагдахуун буюу ГЭРИЙН ДААЛГАВАР юм

Why were you crying? Чи яагаад уйлж байсан юм бэ?
Where were you going? Чи хаашаа явж байсан юм бэ?
What were you reading? Чи юу уншиж байсан юм бэ?
What were they playing? Тэд юу тоглож байсан юм бэ?