Англи хэлний дүрэм №2
ТУХАЙЛАХ ЯЛГАЦ ГИШVVН (THE)
(The definite article)
(The definite article)
1. the : гийгүүлэгчээр эхэлсэн үгийн өмнө : the book, the boy, the lady, the university, the union
2. the : эгшгээр эхэлсэн нэрийн өмнө : the American, the animal; мєн үл дуудагдах h-ээр эхэлсэн үгийн өмнө: hour, honour, honest; эхний үе нь өргөлтгүй үгийн h-ийн ємнє: the horizon тус тус хэрэглэгдэнэ.
I . Тухайлах ялгац гишүүн хэрэглэх тохиолдлууд
· Зүг чиг заасан: towards the North, in the North,гэвч: from north to south, from east to west гэх мэт тохиолдолд хэрэглэхгүй.
· Газар орон болон арлын нэр олон тоонд : the East-Indies, theNetherlands, the Hebrides.
· Гол мєрєн, нуур, далай, тэнгис, уулс олон тоонд : the Thames, theAtlantic, the Alps
· Орчлонд ганц юмны нэрийн ємнє : the moon - сар, the earth - дэлхий, the sun - нар.
· Ємнє нь дурдсан зүйлээ дахин давтах Vед : I bought a postage stamp yesterday. The stamp is very interesting.
· Улс орны нэр нь republic, union, kingdom, states гэсэн үгтэй бол : The United statesof America - АНУ
· Ямар нэг бүлэг юмыг ерєнхийд нь нэрлэх үед : the English- англичууд, the old - хєгшчүүл,the wolf - чоно.
· Нэр үгийг тодотгож байгаа дэс тооны ємнє : the first week- эхний долоо хоног, the second floor - гуравдугаар давхар.
· Хавсрал нэрийн давуу зэргийн ємнє : the highest mountain in the world - дэлхийн хамгийн єндєр уул.
· Нэг гэр бүлийг бүхэлд нь нэрлэх үед : the Smiths - Смитийнхэн
· Сонин, найрал дуу, оркестр, поп хамтлагийн нэрийн ємнє: theDaily News, the Bach Choir,the Beatles
Сануулга: all, both, half, double, quite, twice - ын ард нь "the" байна. all the world, double the sum, all themoney.
II . Тухайлах ялгац гишүүнийг орхих тохиолдлууд
· Оноосон нэр (мєн poor, old, little, good, saint -тай) бол: poor Peter, little John
· Цол хэргэм ураг тєрлийн нэр бол : Аdmiral Nelson, King Richard, Queen Elizabeth, Uncle Sam, Dr.Miller
гэвч : the Queen of England гэх үед хэрэглэнэ.
Санамж : Англи цол хэргэм биш бол the авна : emperor, czar, archduke, elector : the Emperor William, the Czar Peter I
гэвч : the Queen of England гэх үед хэрэглэнэ.
Санамж : Англи цол хэргэм биш бол the авна : emperor, czar, archduke, elector : the Emperor William, the Czar Peter I
· Улс болон хотуудын нэр бол: Switzerland, Turkey, London,
гэвч : the London of today - гэх үед хэрэглэгдэнэ.
гэвч : the London of today - гэх үед хэрэглэгдэнэ.
· Mount- , cape- , lake- , harbour- , bay- тай оноосон нэр байвал : Mount Everest, Cape Trafalgar, Lake Geneva, New York Harbour, Hudson Bay,
гэвч : the Cape of Good Hope гэх үед хэрэглэгддэг.
гэвч : the Cape of Good Hope гэх үед хэрэглэгддэг.
· Гудамж, талбай, гүүр, барилга оноосон нэртэй бол : Oxford street, Trafalgar square, Windsor castle, London bridge.
· Тоолж үл болох ерєнхий нэрийн ємнє : life, death, love, Earth, Heaven, Hell ; He was weary of life.
гэвч : the life of the whole nation гэх үед ялгац гишүүн авна.
гэвч : the life of the whole nation гэх үед ялгац гишүүн авна.
· Нэр үгийн ємнє тооны нэр, тєлєєний үг орвол : two boys, his friend, this room, some apples.
· Church, school, college, prison, bisiness, chapel, hospital, market, sea, table, town, work, bedгэх мэт үгс нь ерєнхий утгаар хэрэглэгдвэл : church is over, school begins, he was sent to prison, go to bed.
гэвч : тодорхой утгатайбол ялгац гишүүн хэрэглэгдэнэ : The school is near the church. - Сургууль сүмийн хажууд байдаг.
гэвч : тодорхой утгатайбол ялгац гишүүн хэрэглэгдэнэ : The school is near the church. - Сургууль сүмийн хажууд байдаг.
· Материалын нэр : coal, iron , wood, gold : coal is important for export,
гэвч : thecoal of Wales (Уэльсийн нүүрс) гэх мэтээр хэрэглэх нь бас бий.
гэвч : thecoal of Wales (Уэльсийн нүүрс) гэх мэтээр хэрэглэх нь бас бий.
· Нэр олон тоонд байвал : cats, mice, dogs, birds : swallows are pretty birds.
гэвч : theswallows of this summer - энэ зуны хараацайнууд гэхчилэн ялгац гишүүн хэрэглэх тохиолдлууд байна.
гэвч : theswallows of this summer - энэ зуны хараацайнууд гэхчилэн ялгац гишүүн хэрэглэх тохиолдлууд байна.
· Улирал, сар, єдєр : summer, March, Sunday : on Monday, in Winter, in April, at Christmas
гэвч : the last Sunday in August. гэх үед хэрэглэнэ.
гэвч : the last Sunday in August. гэх үед хэрэглэнэ.
· Шинжлэх ухааны тусгай салбарын нэрийн ємнє :
My brother studies algebra. - Ах маань алгебр судалдаг.
Photography is my hobby. - Фото зураг бол миний хобби.
My brother studies algebra. - Ах маань алгебр судалдаг.
Photography is my hobby. - Фото зураг бол миний хобби.
Сануулга: "of"- ын тусламжтайгаар холбогдсон буюу түүнтэй адил бүх тохиолдолд ялгац гишүүн авна.
the Cape of good Hope, The England I know is different from . . .
the Cape of good Hope, The England I know is different from . . .
No comments:
Post a Comment