Wednesday, June 9, 2010

Өргөдөл гаргах нь

БНСУ-ын Элчин Сайдын Яаманд

Өргөдөл гаргах нь:

Миний бие Болд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн банк санхүүгийн ангийн 3 дугаар дамжааны оюутан. Миний төрсөн эгч Бямба Солонгос улсад магистрт суралцдаг, энэ зуны амралтаа Солонгост өнгөрүүлэхийг санал болгож урилга явуулсны дагуу танай ЭСЯ-нд тус улсад зорчих виз хүсэн хандаж байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч зорчих виз олгож өгнө үү.

2010.06.08 Өргөдөл бичсэн Болд

/…………………./

Reqeust Visa

My name is Bold and I study at 3rd course of bank and finance in University of Humanitarian Science . And my whole sister Byamba is currently pursuing Master's degree in Republic of Korea and she has sent me an invitation to spend my summer holiday with her in Republic of Korea. Accordingly, I am requesting for your issuance of an appropriate visa to temporarily visit in your country

Applicant Bold

Wednesday, May 19, 2010

Tsaguud

www.biznetwork.mn

Uguulber - Orchuulga

I'll do my best-Би хамгийн сайнаараа хийнэ.
break a leg -Амжилт хїсэе
Go Dutch-Хүн бүр өөр өөрийнхөө төлбөрийн хийх
Full steam ahead for the holyday of a lifetime!
Амьдралдаа цорын ганц тохиолдох аялалд урам зориг дүүрэн урагшаа!
well done – Сайн байна (ямар нэг юм зөв хийсний дараа хэлдэг)
Why change yourself- яагаад єєрийгєє єєрчилж болохгїй гэж( Энэ єгїїлбэрийг зєв бичсэн эсэхдээ жоохон эргэлзлээ хэ хэ)
talk less rock more-бага ярьж их хий
What's in it for me? -Надад ямар хаамтай юм? (эcвэл вэ?)
"You may be right and I may be wrong but with an effort, together we may get nearer the truth.” - Karl Popper
"Чиний зөв, миний буруу байж болно. Гэхдээ цугтаа бид үнэнд илүү их ойртож очих болно." - Карл Попер
I love you! - Би чамд хайртай
Good Luck! - Амжилт хүсье
Don't shit in your backyard!
Хамт ажилдаг хүнтэйгээ битгий секс хий! (соёлтой хэлэх гэж зовлоо)
never mind - зүгээр зүгээр
Shiting in your backyard is easy, comfortable, fast. But soon it will stink.
Ажлын газрын хүнтэйгээ сексдэх амархан, хурдан. Гэвч дараа нь хэл ам салахгүй.
Every passing minute is an another chance to turn it all around - Өнгөрч буй хором бүхэн аливаа нэгэн зүйлийг бүхлээр нь өөрчлөх боломж байдаг.
Миний хэлэх дуртай үг - HANG TOUGH - ЧАНГА БАЙГААРАЙ
pay through the nose-
хэ хэ заримдаа "хамраараа төлөх"-өөс өөр аргагүй зүйл танд тулгардаг биздээ. Яг хамраараа ч төлөхгүй л дээ, өндөр үнэ төлөхийг л хэлээд байгаан. Гэхдээ эрчүүд бидний хувьд ч хамраараа төлөх бол амархан шүү тэ.
“ Business opportunities are like buses, there's always another one coming. ”

Бизнэсийн боломжууд яг л автобустай ижил нэгд н амжихгуй бол нөгөө нэг н ирж л яваа.
In almost any subject, your passion for the subject will you save. - Амьдралын аливаа үйл хэрэгт таны итгэл үнэмшил, хүсэл сонирхол маш чухал.Whats in it for me?-Энэ чинь надад хэр өгөөжтэй, ашигтайн бэ? гэхийн болуу.tip my hat-хэн нэгнийг гүнээ хүндэтгэн бишрэх.
i tip my hat to you
My ass-Ээ чааваас
I hear you,Man!-Харин Тиймээ (Cанал нэг байна гэж)
I don't give a shit -Би бууж єгєхгїй, би муугаа їзїїлэхгїй
just the message has been sent to me.- Би дєнгєж сая захиа биччихлээ.
How do you find her?
How did you find Mongolia?
Тэр охин, эмэгтэй чамд ямар санагдаж байна.
Монгол танд ямар санагдав.
East or west Home is Best—Бор гэртээ Богд Хар гэртээ Хаан
it's raining cats and dogs – Гадаа бороо асгарч өгч байна
come on babe – Хїрээд ир хонгор минь
SORRY just joking – Наргиа байлаа
Cүй тавих - Put Milk!
good for you- Болж байна чи
dave's place- pub
john's place- toilet
alright for some- Гоё юмаа, атаархал маягийн
Easy come easy go - амархан олдсон юм хоол болохгүй
Beauty is only scin deep - царайний сайхнаар цай сүлэхгүй
Piece of cake - амархаан , ядах зүйлгүй
Break the ice - нүүр хагарах
Play by air - онц зүйлгүй, хийсэн юмгүй, сэлгүйцэх
we need change, yes we can!
To tell off - Хэн хэгнийг ямар нэг буруу зүйл хийснийх н төлөө зэмлэх, буруушаах /амаар/
How come? - Яагаад?, Яагаад үгүй гэж?
To call it a day - Ажил, уулзалтаа өнөөдөртөө дуусгах

- Let's call it a day now. We can pick up where we left off tomorrow.
өнөөдөртөө ингээд өдөрлөцгөөгөөд , маргааш үргэлжлүүлье
Shut down - компьютер унтрах хэ хэ
what is new? эсвэл what is up ? сонин юу байна давсонин сайхан юутай
knowledge is power-МЭДЛЭГ БОЛ ХҮЧ
we are the same boat-нэг тэрэгний дугуйнууд
Be on the same page - Нэгдмэл мэдээлэлтэй байх

Meeting has been postponed - Хурал хойшлогдсон

It's never too late to learn - Сурахад хэзээ ч оройтохгүй

Are you pulling my leg ? - Are you joking ?- it has a same meaning

Don't jump into water until you know how to swim - Усанд сэлж сураагуй байж усруу битгий үсэрч бай.-Түрүүлж дугарсан хөхөөний ам хөлднөө гэсэн үгтэй утга нэг байж болох л юм.

www.biznetwork.mn

Thursday, December 3, 2009

АНГЛИ ХЭЛНИЙ ЗҮЙР ЦЭЦЭН ҮГСЭЭС-2

Англи хэлний өвөрмөц үг хэллэг, зүйр цэцэн үгс тогтоож үгсийн сангаа баяжуулахад тань тус нэмэр болох үүднээс англи монгол хэлэнд утгаараа тохирч байдаг зүйр цэцэн үгсийг үргэлжлүүлэн түүвэрлэв. Англиар зүйр цэцэн үгсийг хэрэглэж сурвал таны яриа илүү сонирхолтой байх болно.

A drop in the bucket.
Далайд дусал нэмэр; дуслыг хураавал далай болно, дуулсныг хураавал эрдэмтэй болно.
үгчилбэл: хувинд нэг дусал.

A bad beginning makes a bad end
Эх нь булингартай бол адаг нь булингартай
үгчилбэл: муу эхлэл нь муу төгсгөлд хүргэдэг.

A bird may be known by its songs.
Тураг шувууг дэвэлтээр нь, туурайт хөлгийг явдлаар нь
үгчилбэл: шувууг дуугаар нь таньж болно.

A fair face may hide a foul heart.
Могойн эрээн гадна хүний эрээн дотроо,гаднаа гяланцаг дотроо паланцаг
үгчилбэл: сайхан зүс царайны цаана муухай зүрх нуугдаж мэднэ.

A friend in need is a friend indeed.
Ядрах цагт нөхрийн чанар танигдана.
A honey tongue, a heart of gall.
Ам нь бал, ачир нь хал; хэлэн дээр чихэр, шилэн дээр хутга
үгчилбэл: бурман хэлтэй, цөсөн зүрхтэй.

A lazy sheep thinks its wool heavy.
Залхуу хүн завагтаа махандаа хүрч чадахгүй
үгчилбэл: залхуу хоньд үс ноос нь хүнд.

A man can die but once.
Нэг үхэхээс хоёр үхэхгүй
үгчилбэл: хүн нэг л удаа үхнэ.

A wolf in sheep's clothing.
Бурхан дүртэй буг
үгчилбэл: хонины арьс нөмөрсөн чоно.

A word spoken is past recalling.
Ам алдвал барьж болохгүй, агт алдвал барьж болно
үгчилбэл: хэлсэн үгийг буцааж болдоггүй.

An evil chance seldom comes alone.
Нэг бүдэрвэл долоо бүдрэнэ
үгчилбэл: зовлон ганцаараа ирэх нь ховор.

All are good lasses but where come the bad wives?
Алаагүй байхад үнэг сайхан, аваагүй байхад авгай сайхан
үгчилбэл: бүх бүсгүйчүүл сайхан байхад хаанаас муу эхнэр гарч ирдэг вэ?

All sugar and honey сайн хүний дүр үзүүлэгч
үгчилбэл: бүхэлдээ чихэр, бал бурам.

Ass in a lion's skin Сүрнээс цаашгүй, хоосон сүр
үгчилбэл: арслангийн арьс нөмөрсөн илжиг.

Better be born lucky than rich.
Царайтай төрснөөс заяатай төрсөн нь дээр
үгчилбэл: хөрөнгөтэй төрснөөс заяатай төрсөн нь дээр.

Better be the head of a dog than the tail of a lion.
Барын сүүл болохоор батганын толгой бол
үгчилбэл: арслангийн сүүл байснаас нохойн толгой байсан дээр.

Bird in the hand is worth two in the bush. Better an egg today than a hen tomorrow.
Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр
үгчилбэл бутанд байгаа хоёр шувуунаас гарт байгаа нэг нь дээр,
маргаашийн тахианаас өнөөдрийн өндөг дээр.

Business before pleasure Цагийн юм цагтаа
үгчилвэл: эхлээд ажлаа хий дараа нь зугаац.

Dog does not eat dog Хар хардаа харшилдаггүй
үгчилвэл: нохой нохойгоо иддэггүй.

Envy shoots at others and wounds herself Муу санаа биеэ отно
үгчилвэл: атаархал нь бусад руу чиглэдэг ч өөрийг нь шархлуулдаг.

Fish begins to stink at the head эх нь булингартай бол адаг нь булингартай
үгчилвэл: загас толгойноосоо өмхийрдөг

Learn wisdom by the follies of others Бусдын алдаан дээр сур
үгчилвэл: бусдын тэнэг алдаанаас суралц

Long absent, soon forgotten хамар даваад л мартчихна
үгчилвэл: удаан хугацаагаар алга болвол хурдан мартагдана.

Since Adam was a boy.
Эрт урьдын цагт Сүмбэр уулыг дов байхад Сүн далайг шалбааг байхад
үгчилбэл: Адамыг хүүхэд байх цагаас.

The cobbler's wife is the worst shod Усчны морь усгүй
үгчилбэл: гуталчны эхнэр хамгийн муу гуталтай.

The dogs bark, but the caravan goes on Нохойн хуцал хүнд хамаагүй, хүний хэлэх хүнд хамаагүй
үгчилвэл: нохой хуцавч жин цаашаа явна.

The leopard cannot change its spots Сурсан юмыг сураар боож болохгүй
үгчилвэл: ирвэс толбоо өөрчилж чадахгүй.

The moon does not heed the barking of dogs. Оготны дуу тэнгэрт хүрэхгүй; амандаа орсныг ярьж л байг
үгчилвэл: нохой хуцахыг сар анхаарахгүй.

The more haste, the less speed Бушуу тулай борвиндоо баастай, яарвал даарна
үгчилбэл: яарах тутам хурд нь саарна

The scalded dog fears cold water Сүүнд халсан хүн тараг үлээж уудаг
үгчилвэл: түлэгдсэн нохой хүйтэн уснаас ч айдаг.

To build a fire under oneself.
Өөртөө зовлон хураах
үгчилбэл: өөрийнхөө дор гал тавих.

To be born with a silver spoon in one's mouth заяа сайтай хүн
үгчилбэл: амандаа мөнгөн халбагтай төрөх

To come out dry Биендээ хир халдаахгүй өнгөрөөх
үгчилбэл: (уснаас) хуурай гарч ирэх.

To come out with clean hands Гэмгүй үлдэх
үгчилбэл: ямар нэгэн юмнаас цэвэрхэн гартай гарч ирэх.

To kill two birds with one stone.
Нэг сумаар хоёр туулай буудах
үгчилбэл: нэг чулуугаар хоёр шувуу алах.

You can take a horse to the water but you cannot make him drink Дургүйд хүчгүй
үгчилбэл: морийг ус руу авчирч болох авч хүчээр ус уулгаж дийлэхгүй.

Ш. Наранчимэг

АНГЛИ ХЭЛНИЙ ӨВӨРМӨЦ ХЭЛЛЭГЭЭС

Бид өмнө нь англи хэлний зарим өвөрмөц үг хэллэгийг монгол руу орчуулж гаргасан билээ. Энэ удаагийн хичээлээрээ зарим өвөрмөц үг хэллэгийг ярианы хэлэнд хэрхэн хэрэглэж болохыг дараах дөрвөн жишээгээр харуулъя.
I’m fed up!
Garmaa: I’m fed up with having to change the rolls on our fax machine.
Suvd: What? You're not still using a fax that uses special paper?
Garmaa: Yes, my boss is very tightfisted and won't change it until it breaks down.

Suvd: That's a shame. The modern plain paper fax machines are a lot easier to use.
Garmaa: I know, but, as I said, the boss is too mean to change ours.
Suvd: Try telling him that the new machines are a lot cheaper to run.
Garmaa: OK.

Ёстой нэг залхаж байна!
Гармаа: Факс машины цаас солих гэж ёстой нэг залхаж байна.
Сувд: Юу гэнэ? Та нар чинь одоо хүртэл тусгай цаастай болоогүй байгаа юм уу?
Гармаа: Харин тийм ээ. Манай дарга гэж баруун гарынхаа юмыг зүүн гартаа атгуулж чадахгүй харамч тул факсаа эвдэртэл солихгүй биз.
Сувд: Өө, ямар хачин юм бэ. Сүүлийн үеийн факс машины цаас солих их амар болсон шүү дээ.
Гармаа: Харин тийм ээ, дарга маань даанч нарийндаа хатсан амьтан болохоор солихгүй байхаа.
Сувд: Шинэ машин авбал хамаагүй хямд тусна гэж хэлээд үзээч.
Гармаа: За, тэгье.

Дээрхи харилцаа ярианд хэд хэдэн өвөрмөц хэллэг оржээ, тухайлбал:
fed up хэллэгийг ямар нэгэн юмыг удаан хугацаагаар байнга давтан хийж залхсан нөхцөлд хэрэглэдэг.
I am fed up with reading how women should dress to please men.
Эрэгтэйчүүдэд таалагдахын тулд хүүхнүүд яаж хувцаслах тухай уншсаар байгаад бүр залхаж гүйцлээ.

Tightfisted нарийндаа хатсан дэндүү харамч хүнийг хэлнэ, үгчилбэл: гар чангатай.
That's a shame.
Ямар нэгэн юманд санаа зовох буюу харамссан үед хэлдэг хэллэг.
It was a shame that you were not there.
Тэнд очиж чадаагүй чинь харамсалтай байна.
I'll have paid off my debt!
Saran: I can't wait for 2012. It can't come too quick for me.
Bataa: Life's too short already. You shouldn't wish it away like that.
Saran: If you had a mortgage as big as mine, you'd say the same. It takes a huge chunk out of my salary every month.
Bataa: So what's so special about 2012?
Saran: That's when I'll have paid off my debt! The end of 10 years' slavery to the bank!
Bataa: Well, I can see your point. A big mortgage is a heavy burden.


Би өрнөөсөө салсан байна!
Саран: 2012 оныг яаж хүлээнээ. Мөдгүй бололтой.
Батаа: Амьдрал гэдэг чинь дэндүү богинохон шүү дээ. Тийм холын юм хүсэх хэрэг байна уу даа?
Саран: Чи над шиг өр ширэнд баригдсан бол ингэж л ярих байсан. Цалингийн минь ихэнх хувь нь өрөнд явчихдаг юм аа.
Батаа: Аа, тийм үү? Тэгээд 2012 он юугаараа тийм айхтар онцлогтой юм бэ?
Саран: Тэр үед би өрнөөсөө салж банканд өртэй байсан 10 жилийн хугацаа минь дуусах юм аа.
Батаа: Одоо л чамайг ойлголоо. Өртэй байнa гэдэг чинь үнэхээр хүнд дарамт юм даа.

pay off өрөө төлж дуусах


I couldn't help it!
Anar: I am upset. Somebody told my boss I have a part-time job.
Bataa: And he doesn't like that?
Anar: No, he doesn't. He thinks that I am too tired to work.
Bataa: I am sorry. I have to admit I told him.
Anar: You told him? Why?
Bataa: I couldn't help it. He asked me point- blank.
Би яаж ч чадаагүй.
Анар: Дургүй хүрээд байна. Хэн нэг нь намайг хоёр ажилтай гэдгийг даргад хэлчихжээ.
Батаа: Тэгээд дарга дургүй байгаа юм уу?
Анар: Тийм ээ, тэр дургүй байна. Түүний бодлоор би энэ ажил дээрээ ядраад байгаа юм байхаа.
Батаа: Уучлаарай. Би түүнд хэлчихсэн юм аа.
Анар: Чи хэлсэн гэж үү? Яах гэж хэлсэн юм бэ?
Батаа: Тэр надаас шууд асуучихсан болохоор би яаж ч чадаагүй.
can't help буюу can't help yourself ямар нэгэн юмыг урьдчилан зогсоох буюу болиулж чадаагүй нөхцөлд хэрэглэнэ. Үгчилбэл: би өөртөө туслаж чадаагүй.

point- blank ямар нэгэн юмыг тулгаж асуусан нөхцөлд тус үг хэллэгийг хэрэглэнэ.


Kick yourself!

John: I hope you can forgive me.
Ann: Why should I? You lied to me. You said you were working when you were out with your friends.
John: I'm sorry. I should have kicked myself for lying to you. Can't we just make up?
Би өөрийгөө зүхэж явна
Жон: Намайг уучлана биз дээ?
Анн: Яасан гэж чамайг уучлах юм бэ? Чи найз нартайгаа нийлж явснаа ажил дээрээ байсан гэж намайг хуураа биз дээ?
Жон: Намайгаа уучилж үз. Чамд худлаа хэлсэндээ би өөрийгөө зүхэж явна. Хоёулаа эвлэрвэл яасан юм бэ?

Kick yourself гэх үг хэллэг нь “толгойгоо шаах, өөрийгөө зүхэх, ихээр харамсах” гэсэн утгатай. Үгчилбэл: өөрийгөө өшиглөх.
I've been kicking myself all day for forgetting the keys.
Түлхүүрээ мартаад гарчихсандаа өдөржингөө л өөрийгөө хараалаа.

make up эвлэрэх
He's been in and out all day!
John: Where's Jack? He was here just now and I need him.
Ron: He's gone to make another call.
John: I've tried to catch Jack several times but always just missed him.
Ron: That's because he's been in and out all day.
John: What's going on?
Ron: I have no idea.

Тэр өдөржингөө л орж гарлаа.
Жон: Жак дөнгөж сая энд байж байсан. Түүний хэрэг гараад байна. Тэр одоо хаана байна?
Рон: Жак утсаар ярихаар гарсан.
Жон: Түүнийг олох гэж хэд дахин оролдлоо гэвч зөрж давхиад байх юм.
Рон: Тэр өдөржингөө орж гараад байгаа учраас тэр биз ээ.
Жон: Юу болоод байгаа юм бэ?
Рон: Ёстой бүү мэд.

In and out – орж гарах
In the final years of his life, he was always in and out of hospital.
Тэр амьдралынхаа сүүлийн жилүүдэд эмнэлэгт олон удаа хэвтсэн дээ.

I don’t know. Мэдэхгүй гэж хэлэхийн оронд I have no idea. гэж хариулах нь нилээд түгээмэл байдаг.


Ш.Наранчимэг