Эдгээр үгс нь тэмдэг нэр учраас хүн болон амигүй зүйлсийн тодотгол болж өгдөг.
clever тус үгийг ухаантай, ухаалаг, сайн, зөв гэж монгол руу орчуулна.
A clever student ухаантай оюутан
A clever answer зөв хариулт
Cathy was much cleverer than John.
Кати Жоноос илүү ухаалаг байсан.
That was a clever move.
Энэ нь ухаалаг зөв алхам байлаа.
It is not very clever of you to argue with her.
Түүнтэй маргалдах нь тийм сайн зүйл биш ээ.
It isn't very clever of you to have cheated at the exam.
Шалгалтан дээр хуурч мэхлэх нь буруу хэрэг юм.
It was a clever plan, but it didn't work.
Энэ нь сайн төлөвлөгөө байсан боловч хэрэгжиж чадаагүй.
Intelligent нь оюуны өндөр чадавхтай, боловсролтой гэсэн утга илэрхийлдэг.
An intelligent child ухаантай хүүхэд
People are much more intelligent than animals.
Хүн амьтнаас оюун ухаанаараа илүү.
I was surprised at his intelligent remark.
Түүнийг ухаантай үг хэлсэнд маш ихээр гайхав.
John Brown is an intelligent and well-educated man.
Жон Браун нь оюуны өндөр чадавхтай бөгөөд боловсрол сайтай хүн юм.
Англи хэлний intelligent гэх үгийг монгол хэлний "сэхээтэн" гэдэг үгтэй андуурч болохгүй.
smart нь сэргэлэн цовоо, цэцэн цэлмэг, гүйлгээ ухаан сайнтай гэсэн утга илэрхийлдэг.
A smart reply овжин хариулт
A smart boy сэргэлэн хүү
David isn't as smart as he looks.
Дэйвид нь ухаантай харагддаг боловч үнэндээ тийм биш ээ.
Sam is good and quick in thinking, in a word he is very smart.
Сам гүйлгээ ухаан сайтай хүн юм өөрөөр хэлбэл тэр маш сэргэлэн.
Steve was smart, witty and ready of speech.
Стив нь цовоо сэргэлэн, хурц ухаантай, цэцэн цэлмэг хүн байлаа.
Bessie was a girl of good natural capacity, she was smart in all she did.
Бэсси байгалаас заяасан ухаантайгаас гадна хийж буй бүхий л зүйлдээ ухаалаг ханддаг байлаа.
Англи хэлэнд smart fool үгчилбэл "ухаантай тэнэг" гэсэн өвөрмөц хэллэг байдаг. Тус өвөрмөц үг хэллэгээр "чадвартай" гэсэн утгыг илэрхийлдэг.
I consider myself a smart fool. Don't be anxious about my future.
Би өөрөө өөрийгөө аваад явчих чадвартай гэж боддог. Иймд миний ирээдүйн төлөө санаа зовох хэрэггүй.
Монгол хэлний ойролцоо утгатай үгсийн толь бичгийг зохиосон доктор, профессор Б.Сумъяабаатар "аливаа хэлний чимэг нь ойролцоо утгатай үгс байдаг" гэж тодорхойлжээ.